Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо 48-р сургууль дээр саналаа өгч байна. Тэрээр өмнө нь УИХ-ын сонгуулиар мөн энд саналаа өгсөн билээ. Тэрбээр саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд хандан товч үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Орон нутгийн сонгууль бол чухал сонгууль. Орон нутгийн иргэд энэ сонгуулиар ажил төрлийнхөө холбоосыг хийдэг, дарга нараа сонгодог учир чухал юмаа.
15 цагийн байдлаар сонгуулийн ирц 35 хувьтай байгаа нь бага байна. Иймд залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа өгч иргэний эрх, үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуулиар өөрчлөөгүй байж хариуцлага нэхэх нь уялдаагүй шүү. Жишээ нь, сая сургуулийн шар автобусны үнэ дээр маргаан гарсан. 30 мянгаар авсан гэсэн, зарим нь 140 мянган ам.доллараар авсан гэсэн. Хэрэв НИТХ дээр хяналттайгаар хандсан бол ийм зүйл гарахгүй байх байсан. Хяналт бол алтан зарчим.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.