Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ХУД-ийн 17-р хороо, 29-р тойргийн 17-1 дүгээр хэсгийн хороонд ирж, саналаа өглөө.
Тэрээр "Орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулиас бага байсаар ирсэн ч залуучууд шинэ хэв маяг болох дээлээ өмсөөд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог 17-1 дүгээр хэсэгт 1979 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн. Тэгвэл 11:30 цагийн үед 220 сонгогч саналаа өгснөөс эрэгтэй 130, эмэгтэй 90 иргэн саналаа өгчээ. Насны ангиллаар авч үзвэл 18-25 нас-15, 26-40 нас-58, 41-55 нас-101, 56-гаас дээш насныхан 46 иргэн саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц 11.1 хувьтай байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баярласан хэрээ бахирав гэж, энэ залуучууд саналаа очиж өгнө өө.