Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 24-9-1 санал хураах байранд АН-ынхан сонгогчдын саналыг камераар бичиж, улмаар тус бичлэгээ wifi-гаар гадагш цацан хянаж байсан зөрчлийг МАН-ын ажиглагч илрүүлэн, таслан зогсоосон байна.
Баянгол дүүргийн хоёр ч хэсгийн хороон дээр wifi-тай камер ашиглаж, сонгуулийн хууль зөрчиж байсныг илрүүлжээ. Тухайлбал, БГД-ийн 9 дүгээр хорооны санал хураах байранд цагдаагийн албан хаагч ирж "Санал хураах байрнаас wifi цацаад байна. Ийм камер ашиглах нь хориотой" хэмээн хураан авчээ.
МАН-ын ажиглагчид энэ тухай "Энэ бол хэн гэдэг хүн аль намын хэнд санал өгч байгааг АН-ынхан хянаж байгааг баталсан тохиолдол боллоо. АН-ынхан иргэдийн санал худалдаж авсан байж болзошгүй гэж үзэн гомдол гаргана. Санал хураалт үнэн, зөв явж байгааг камераар бичиж, баталгаажуулж болох боловч, wifi-гаар гадагш цацах нь хууль бус үйлдэл. Цаана нь хүмүүс хянаж байна гэсэн үг шүү дээ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.