Франц улсын баруун эрэгт байрлах Нант хотын Бриттани гүнгийн цайз нэртэй түүхийн музейд Монголын эзэнт гүрний хаан Чингисийн тухай үзүүлэн гарчээ. Гэвч Хятадын Засгийн газар энэ үзэсгэлэн түүхийг дахин сэргээхийг оролдож байна гэж үзэн эсэргүүцсэн байна.
Хятадын Засгийн газрын ирүүлсэн дарамт шахалтаар 13 дугаар зууны үеийн шилдэг удирдагч Чингис хааны тухай үзмэрийг гурван жилийн хугацаанд музейн үзэсгэлэнгийн хэсэгт байрлуулахаар төлөвлөсөн байсан ч буулгахаар болжээ. Тус музейн захирал Бертранд Гиллет “бид өөрсдийн хамгаалдаг ёс зүй болоод шинжлэх ухаан, хүн төрөлхтөний нэрийн өмнөөс үзүүлэнг буулгах шийдвэр гаргасан” гэжээ.
Бээжин дэх эрх баригчид музейн удирдлагад хандан үзүүлэндээ “Чингис хаан”, “эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгүүдийг ашиглахгүй байхыг шаардсан байна. Үүний дараа үзэсгэлэнгийн танилцуулга, үлгэр домог, газрын зургуудад ашиглахгүй байхыг хүсчээ.
Энэ нь Хятадын Засгийн газар монгол угсаатнуудын эсрэг ялгаварлан гадуурхалтыг хурцатгаж байна гэж үзжээ. Хятадын газар нутагт ӨМӨЗО-ы хойд хэсгээр монгол угсаатнууд аж төрсөөр байгаа.
Бриттани гүнгийн цайз түүхийн музей Хөх хотын ӨМӨЗО-ы музейтэй хамтран ажиллахаар төлөвлөж байсан ч Хятадын Соёлын өвийг хамгаалах товчоо төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаарджээ.
Музейн зүгээс уг дарамт болоод хатуу хяналт нь Хятадын Засгийн газрын монгол гаралтай Өвөрмонголын цөөнхүүдийн эсрэг байр суурь улам бэхжиж байгааг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Парис дахь Хятадын консулын газар одоогоор хариу тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hyataduud manai Ezen Chingis haanii neriig yahig shiiddeg boltsiimu?????!!!!!