МАН-аас санал хураах "Хар машин"ыг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлөх гэж гэх мэдээлэл цацагдах болсонд МАН-ын хуулийн хэлтсийн хуульч Ү.Амарбат дараах тайлбарыг өгсөн юм.
Хуульч Ү.Амарбат:
-"Хэвтүүл" хөдөлгөөн, МАХН, АН-аас нэр дэвшиж буй хүмүүс МАН-ын нэр хүндэд халдах асуудал гарч байна. Дээрх этгээдүүд МАН-ыг санал хураах "Хар машин"-ы дүнг засаж, сонгуулийн дүнг будлиантуулдаг гэх гүтгэлгийг удаа дараа тарааж байна.
Энэ асуудлаар ЦЕГ-т хандаж шалгуулахаар болсон. Хууль хяналтын байгууллага хурдан шалгаж, иргэдэд зөв ойлголт өгөх байх. Нэр бүхий дөрвөн хүн сонгуулийн дүнг хакердах боломжтой гэж бусдад итгүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 2013, 2017 онд залилан мэхлэх гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан дээрх дөрвөн этгээд энэ мэдээллийг явуулсан байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Түүнчлэн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани саналын хуудас хэвлэсэн гэх мэдээллийг Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян сөхөж тавьсан. Сонгуулийн саналын хуудсыг "Монголын Үнэт цаас" компани, "Таван богд принт" зэрэг компаниуд тендерт шалгарч хэвлэсэн тул дээрх мэдээлэл худал гэдгийг дахин хэлмээр байна.
2012 оноос уг санал хураах машинаар санал авч байгаа. Хамгийн сүүлд "УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн" гэх хардлагын дагуу гар тооллого явуулахад зөрүүтэй дүн гараагүй. Иймд МАН болон МАН-ын нэр дэвшигч нарын нэр төрд халдахгүй байхыг шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.