- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар болон 2020 оны эхний гурван улирлын шүүн таслах ажиллагаатай холбоотой статистик тоон мэдээлллийг ШЕЗ-өөс өнөөдөр танилцууллаа.
2020 гарснаас хойш эхний гурван улиралд 61104 хэрэг маргааныг шүүх хянан хэлэлцжээ. Үүнээс эрүүгийн хэргийн шүүх 10827, иргэний хэргийн шүүх 41 903, захиргааны хэргийн шүүх 1120 хэргийг таслан шийдвэрлэсэн байна.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТОО 7.2 ХУВЬ, ЯЛ ШИЙТГҮҮЛЭГЧ 5.5 ХУВИАР ТУС ТУС ӨСЧЭЭ
Энэ он гарснаас хойш эрүүгийн хэргийн тоо хийгээд ял шийтгүүлсэн хүний тоо өсчээ. Үүнээс хүнийг алах гэмт хэрэг 197, хүчиндэх гэмт хэрэг 298, залилах 619, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 163, албан тушаалын гэмт хэрэг 48 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15-87 хувь өссөн үзүүлэлт аж.
ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОО 33.5 ХУВИАР ӨСЧЭЭ
Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 11402 болсон нь өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Иргэний шүүхээс шийдвэрлүүлж буй хэргийн дийлэнх нь худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан, банк санхүүгийн байгууллагаас олгосон зээлтэй холбоотой маргаан эзэлсэн байна.
ЗАХИРГААНЫ ШҮҮХЭД ИРЖ БУЙ ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫ ТОО ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн тасласан маргаан өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ. Гэхдээ захиргааны хэргийн шүүхэд ирж буй төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан хоёр дахин өсчээ. Харин ашигт малтмалтай холбоотой маргаан 36 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 60 хувь, төрийн албатай холбоотой маргаан 28.8 хувиар тус тус буурсан байна.
ШЕЗ-ийн газрын дарга Б.Биндэръяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-АТҮТ-ийн хэлтсийн дарга авлига авсан атлаа хэргээ хоёр дахь удаагаа хялбаршуулсан хэргээр шийдвэрлүүлсэн байна. Авлигачдыг ингэж ял завшуулах нь зөв үү?
-Хэргийг мөрдөн шалгах явцад холбогдогч би хялбаршуулсан журмаар шийдүүлье гээд прокурортоо хэлээд ороод ирсэн байх.
-Жастын Ш.Батхүүгийн хэргийн явц хэрхэн үргэлжилж байгаа вэ?
-Долоо дахь хоног дээрээ явж байна. Энэ долоо хоногтоо таслагдах байх.
-Нигер Улсын хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад ял шийтгүүлсэн хэргийг давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бэ?
-Шүүгч хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг би өгөх эрхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.