СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-10-12

МУИС-ийн номын сан хамгийн үнэ цэнэтэй, ховор сан хөмрөгөө дэлгэн үзүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

МУИС-ийн номын санд ховор нандин ном бүтээл, монгол бичгээр бүтээгдэж хадгалагдаж үлдсэн хосгүй үнэтэй бичвэрүүд хадгалагдаж байдаг. Эдгээр нь ихэвчлэн Монгол улсын түүх, түүхэн хүмүүсийн тухай бичигдсэн байдаг байна. Эдгээр бүтээлүүдийг хувь хүмүүсээс авч хадгалж үлдсэн байдаг. Мөн цаг үе хэцүү үед үнэт ховор судар бичгүүдийг ард иргэд хадгалуулахаар бичиг номын хүрээлэнд өгдөг байжээ. .

Тус сан хөмрөгт нэн ховор 399 бүтээл байгаа бөгөөд эдгээрийн 366 нь Монгол бичгээр бичигдсэн ховор бүтээл юм. Мөн судалгааны ажлын чиглэлээр монгол бичгээр бичигдсэн 600 орчим бүтээл бий.

Аливаа улсын үүх түүхийг бичмэл материалаас нь мэдэж болдог. Зөвхөн нэг улс биш хөрш зэргэлдээ улсуудын түүх ч хадгалагдаж үлддэгээрээ онцлогтой. Тиймдээ ч олон улсын судлаачид зориод ирэхэд үзүүлэх сан хөмрөгтэй байх нь чухал гэдгийг онцолж байлаа. Мөн .

Өнөөдрийн үзэсгэлэнгийн өөр нэг зорилго нь иргэдийн гарт хадгалагдаж байгаа ховор нандин бүтээлийг номын сандаа татаж авах, сэргээн засварлах, худалдаж авч урын сангаа баяжуулах юм. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.