БНАСАУ-ын эрх баригч Коммунист намын үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсанаас хойш хоёр жилийн хугацаанд цэрэг армийн сүрт жагсаалд баллистик пуужин оролцуулаагүй байсан бол өчигдөр Пхеньянд хоёр цаг үргэлжилсэн томоохон жагсаал, арга хэмжээнд шинэ зэвсгүүдийг танилцуулжээ.
Ойн баярын жагсаалыг төрийн мэдлийн сувгаар дамжуулсан байна. Жагсаалд танилцуулсан зэвсгүүд дундаас 22 дугуйтай аварга том техник дээр ачсан баллистик пуужин хамгийн их анхаарал татжээ. Ажиглагчид уг аварга баллистик пуужинг туршсан эсэхийг хараахан хэлэх боломжгүй байна. Гэхдээ шингэнээр цэнэглэсэн уг пуужин дэлхий дээрх хамгийн том цөмийн зэвсэг гэж шинжээчид үзжээ.
Энэ удаагийн цэргийн жагсаалд гадныхан болоод гадны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид уригдан оролцоогүй. Удирдагч Ким Жон Ун саарал өнгийн барууны хэв маягтай хослолоор гангарч хүүхдүүдээс цэцэг авчээ. Тэрбээр баярын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ өөрийгөө хамгаалах цэрэг армийн хүчин чадлаа улам хүчирхэгжүүлнэ гэдгээ зарлан тунхаглаж Умард Солонгосын иргэд коронавирусээр халдварлаагүй бөгөөд уг цар тахлаар өвчилсөн дэлхийн хүн амд эрүүл энхийг хүссэн байна.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
delhiid ih guren hytadiin daraa oroh ih gurnii aguu udirdagchdaa sotsialist mongolchuudaas ni bayar hurgii
Балар эртний хүмүүс сэтгэгдэл бичиж чадна гэдэг монгол хүнд л байдаг байх.