80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монголын цирк өөрийн байргүйн улмаас газар дээр босгосон асар майханд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэгш ой тохиосон энэ өдрүүдэд Монголын циркчид маргааш гурван удаагийн тоглолт хийх болсон талаараа хэвлэлийн бага хурал хийхээр сэтгүүлчдийг урьжээ.
Асашёорюү Д.Дагвадорж аварга Монголд ганцхан Улсын циркийг хувьчилж авснаар энэ салбар үндсэндээ устаж алга болон, циркчид нь гадаадад гэрээгээр, мал амьтан гэх зүйлгүй болж, малын байр нь машины зах, хувцас солих өрөө нь баар болсныг бид бүгд мэдэж байгаа. 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа циркчин бүр энэ талаар халаглан ярьж байна. Учир нь тэд Аса циркийн тайзнаа гарахын тулд түрээс төлдөг талаар өгүүллээ.
Иймд Монгол улсын Засгийн газар, тэр дундаа Соёлын яам энэ талаар дорвитой арга хэмжээ авч, менежментийн хувьчлал нэрээр Циркээ хувьд өгсөн алдаагаа засаж залруулах шаардлагатай байна.
Монгол улсын консерваторын тэнхимын эрхлэгч, МУГЗ Н.Оюун:
-Хэрэв манай нэг төгсөгч энэхүү асрыг бэлэглээгүй бол өнөөдөр бид 80 жилийн ойгоо тэмдэглэж чадахгүй байх байлаа. Уг нь Монголын цирк бол Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгадаг урлагийн төрөл. Гэтэл Аса цирк маань засвартай байгаа гэж мэдээлсэн. Байсан ч бид түрээсээр тайзнаа гардаг. Маргааш гурван удаагийн тоглолт хийнэ гэв.
Хэвлэлийн хуралд Монголын хөгжмийн консерваторын Бүжиг, циркийн урлагийн тэнхимийн эрдэмтэн багш нар оролцлоо. Тэд:
-Майхан цирк 600 хүний багтаамжтай. Зориулалтын сандал ирээгүй байгаа. Дараа жил 600 сандлаа авчраад засна. Одоогоор 250 хүний сандал тавьж чадлаа. Хүйтний улирал эхэлж байгаа учир асарт бэлтгэл хийх боломжгүй байна.
Бэлтгэл хийдэг Хуучин цирк буюу Дагины сүмийн барилгын насжилт өндөр гэдэг шалтгаанаас МХЕГ-аас гурван удаа мэдэгдэл ирж бэлтгэл хийх боломжгүй болсон.
Салбар яамандаа хандахад 12 сарын 01 гэхэд АСА циркдээ очиж бэлтгэлээ хийх боломжтой тухай яригдаж байгаа. Гэхдээ засвар дууссан байсан ч түрээс төлж бэлтгэл хийх нь хүндрэлтэй байна.
Төр засгаас дэмжлэггүй маш их удсан. Улсын цирк хувьчлалд орсноос хойш Монголын цирк гудамжинд гарсан. Циркийн сургууль төгссөн оюутнуудын 93.5 хувь нь ажилтай, ажлын байртай байдаг. Уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь дэлхийн өнцөг булан бүрт циркэд ажиллаж байгаа юм хэмээн өгүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yu ch gehev dee