СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2020-10-16

FACTCHECK: “АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР БИЕЛЭЭГҮЙ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг албан ёсоор танилцуулсан. Гэвч МАН-ынхны хэлээд байгаад "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрийн 92.5 хувийн биелэлт гэгч нь бодит байдлаас тэс зөрүүтэй худал хуурмаг зүйл болохыг FACTCHECK нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар толилуулж байна.  

БАРИМТ 1

Аюулгүй, найдвартай, их багтаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэн, үндэсний үйлдвэрлэгчдийн 400–аас доошгүй автобус, тролейбусаар парк шинэчилнэ.

“Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрөөс...

Биелэлт: 0.03 хувь

МАН-ынхан нийтийн тээврийн паркийг эх орондоо үйлдвэрлэсэн 400 автобусаар шинэчилнэ хэмээн амласан. Гэвч  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цахилгаан Д.Жаргалсайхан гуайн үйлдвэрт МОН-30 маркийн ердөө хоёр автобусыг л захиалж хийлгэжээ.

Харин хотын дарга нар өөрсдөдөө ашиг унац харсан уу яасан нэг бүр нь 652 сая төгрөгийн үнэтэй 10 ширхэг цахилгаан автобусыг БНХАУ-аас худалдан авч нийтийн тээвэрт туршилтаар явуулж байгаа бөгөөд 12 автобусаар парк шинэчлэл хийсэн өмнөө тавьсан зорилгынхоо 0.003 хувийг биелүүлсэн  болохыг харуулж байна.

Ташрамд хэлэхэд АН-ынхан улаанбаатар хотод засаглах хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 70 автобусаар шинэчилж байсан байдаг юм.

Youtube-ээс үзэх: https://youtu.be/EKrH1aGzgLk

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.