- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн хэмжээнд 152 хороо иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг билээ. Тэгвэл нийслэлийн долоон хороо төрийн зарим үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үзүүлдэг болов.
Нийслэлийн Архивын газар:
-Иргэний ажилласан жилийн лавлагаа
-Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
-Нотариатараар үйлчлүүлсэн лавлагаа
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар:
-Иргэний үнэмлэх шинээр авах
-Иргэний үнэмлэх шинэчлэх
-Иргэний үнэмлэх дахин авах багц үйлчилгээг иргэд доорх долоон хороодоос харьяалал харгалзахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ.
Төрийн үйлчилгээг хүргэх долоон хорооны байршил:
-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо-13 дугаар хороолол,
-Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо-Яармагийн дундын буудал,
-Баянгол дүүргийн 5 дугаар хороо-10 дугаар хороолол,
-Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо-Баянхошууд,
-Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо-Дамбадаржаагийн эцэс рүү,
-Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо-Хайлаастын эцэст,
-Налайх дүүргийн 7 дугаар хорооноос архивын болон улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд авах боломжтой болж байна.
Дээрх үйлчилгээг авахын тулд банк дээр очиж тэмдэгтийн хураамж төлөх шаардлага гардаг. Тэгвэл иргэдэд чирэгдэл үзүүлэхгүй үүднээс дээрх долоон хороодод банкны пост машин байршуулсан гэнэ. Түүнчлэн дээрх хороодын байраар хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжийг бүрэн хангах үүднээс тусгай зам, талбайг засаж тохижуулсан байна.