СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Эрдэнэбат: Засгийн газар өөрийнхөө бодлогыг хамгаалах чадамжгүй болсон байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна.

 

-Та Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд ярилцлага өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тэр хэрээрээ таны байр суурийг сонирхох хүмүүс маш их байна. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Их хурал танд итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон. Таныг засаг хүлээж авахад эдийн засгийг урвуу харуулаад, хамаг байдгийг нь гөвчихсөн байсан гэж ярьдаг. Харин Та У.Хүрэлсүхэд засгийн эрхийг шилжүүлэхэд эдийн засаг ямар болсон, одоо ямар байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэндээ “Тусгаар тогтнолын өдөр”-ийн мэндийг хүргэе.

Монгол Улс эдийн засгийн дампуурлаа зарлах уу, үгүй гэдэг асуултын тэмдэгтэй, бараг л дампуурлаа зарлахаас өөр сонголтгүй мэт болчихсон анхаарлын тэмдэгтэй эдийн засаг хүлээж авч байлаа 

. . Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихсан, дотоодын бизнесийн орчин хумигдаж, тэнд эргэлдэх мөнгөний урсгал тасалдаж . Тийм учраас эдийн засгаа өсгөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, тасарчихсан мөнгөний эргэлтийг тасралтгүй эргэлддэг болгох нь бидний гол зорилт болсон. Гэхдээ бид шууд нэг төгрөгийг хоёр болгохыг гол болгоогүй. Харин . Тэр нь Монгол Улс даяар, ялангуяа төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх явдал юм байна гэж үзсэн. Энгийнээр хэлбэл, саалинаасаа өмнө саваа бэлдсэн юм. Тэгээд төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, ажлаа хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэх, илүү зардлыг танах, хасах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ бид хүүхдийн мөнгөнөөс эхлээд айл бүрт, иргэдэд очдог мөнгийг огт хасч танаагүй. .

Энэ хугацанд орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд улс төрийн том цохилтууд ирж байсан ч, манай . Ийм нааштай үр дүн гаргахад бид багаараа зүтгэсэн. Тийм учраас манай Засгийн газарт ажилласан төрийн албан хаагчдадаа, үүдний манаачаас нь эхлээд салбарын сайд хүртэлх бүх хүнд, мөн биднийг дэмжсэн, эдийн засгийн өсөлтийн гол ачааг үүрсэн хувийн хэвшлийнхэндээ баярласнаа дахин илэрхийлье.


-Одоо эдийн засгийн өсөлт хэд байгаа вэ, саарсан уу, саарсан бол яагаад вэ?

-Одоо зургаа орчим хувийн өсөлттэй байна. Эдийн засгийн өсөлтийн хурд нь байна. Яагаад гэдэгт хүн бүр янз бүрээр хариулт өгөх байх. Миний бодлоор бодлогын алдаанаас үүдэлтэй. Эдийн засаг бодлоготой байх нь чухал. Гэхдээ тэр бодлого нь тухайн цаг үе, орчин нөхцөлдөө таарч тохирсон байх нь хамгийн чухал. Таарч тохироогүй буруу бодлого хамгийн хортой. Би УИХ-ын чуулган дээр “” гэж хэлснийг санаж байгаа байх. Санаандгүй хэлсэн зүйрлэл биш л дээ. Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгааг, хоёрдугаарт, одоо бодлогынхоо дараагийн хэсгийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, . Гэхдээ сэхээний тасагт байсан үеийнх шиг нь эмчилгээ хийгээд байж болохгүй.

 

 

-Таныхаар эдийн засгийн бодлогын дараагийн хэсэг нь юу байсан бэ?

-Манай Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь хүн бүрийн өмнө болж өнгөрсөн бодит баримт. Одоо би гоё, гоё юм яриад, “Бид ингэж үргэлжлүүлэх байсан, тэгэх байсан юм” гэх нь утгагүй. Хүмүүс ч итгэхгүй. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод УИХ-аар батлуулчихсан, олон түмэнд зарлачихсан байсан хөтөлбөрийнхөө дараагийн хэсгээ хэрэгжүүлэх байсан л гэж хэлье.

-Тухайлбал тэр нь юу вэ?

-Монгол Улс жижиг эдийн засагтай. . Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого маань бидний нөөц боломж юу байна вэ гэдэг дээр тулгуурлах юм. . Тиймээс мал аж ахуйн салбарт хөрөнгө хуваарилж, уул уурхайн баялгийн нөөцдөө түшиглэсэн хөрөнгийн эх үүсвэрийг босгосноор бусад салбаруудаа дэмжин эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Эхний ээлжинд хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн бодлого хэрэгжүүлж, хоёрдугаарт, үзэсгэлэнт байгаль, түүхийн баялаг орон тул үүнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн бид хэмээн тооцож байсан.

Үйлдвэрлэлийг хөгжүүллээ гэхэд бидний бүтээгдэхүүнийг авах худалдан авагч зайлшгүй байх ёстой. Үүнийг тооцолгүй үйл ажиллагаа явуулсан олон компани хаалгаа барихыг бид харсан. Тиймээс зах зээлийн буюу хэрэглэгчийн судалгаа хамгийн чухал. Дэлхийн хэрэглэгчид өнөөдөр юу хүсч байна, ямар чанартай бүтээгдэхүүн сонирхож байгааг нь судалж мэдээд тэр бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх шаардлагатай. Бид дангаараа үйлдвэрлэж чадахгүй бол үйлдвэрлэж чаддаг, технологи нь өндөр хөгжсөн орнуудын хөрөнгө оруулагчидтай Монголын хөрөнгө оруулагчдаа холбож, хамтран ажиллах боломж гарцыг нь бүрдүүлэх бодлого барьсан. Жишээ нь, . Бүх аймагт үйлдвэр байгуулж болох ч тухайн орон нутгийнхаа онцлог, дэд бүтэц, давуу тал, тухайн аймагт үйлдвэрлэснээр бүтээгдэхүүний өртөг зардал нь хэд байх вэ зэрэг маш нарийн тооцоо судалгааг гаргах учиртай юм.

-Мэдээж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс аж үйлдвэрийн гурван комбинат байгуулах ёстой гэдгийг хэлээд байгаа. Ингэхийн тулд улсын төсвөөс 500 тэрбум төгрөг суулгах ёстой гээд 2019 оны төсөвт хориг тавьсан. Улсын төсвөөс хөрөнгө гаргаж барих хүндрэлтэй гэдгийг та байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан...

 

Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар валютын ханш, бензин шатахууны үнийг барих л ёстой. Мөн үүрэгтэй

-Манай улсаас дэлхийд бүтээгдэхүүнээ таниулаад явж байгаа нь “Говь” компани байна. Монгол ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч хэрэглэгчдийн таашаалыг хүртээд эхэллээ. Энэ амжилтад хүрэхийн тулд ямар цаг хугацаа туулсныг бид мэднэ. “Говь” компани хэдэн онд байгуулагдаж, хэдэн жил үйл ажиллагаа явуулсны дүнд дэлхийн тавцанд гарч байгаа вэ гэдгийг бодох ёстой. Хэрвээ бид хугацаа алдахгүйгээр үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл гадаадын өндөр технологи эзэмшдэг хөрөнгө оруулагчтай хамтрах. Түүнээс биш, төсвийн мөнгөнөөс тодорхой хөрөнгө тавиад хэрэглэгчдэд таалагдсан, танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг маш хүнд. Бид цаг хожихын тулд бэлэн технологиудыг оруулж ирэхээс өөр аргагүй. Үүнд нь төр заавал оролцох шаардлагагүй. Манай Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих хүрээнд Туркийн 300 сая ам.долларыг арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн чиглэлд зарцуулах шийдвэр гаргаад ажиллаж байсан. Энэ ажил одоо ямар шатандаа явааг мэдэхгүй. .

-Манайд үйлдвэрлэл явуулахад валютын ханшийн өсөлт, бензин шатахууны үнийн өсөлт шууд утгаараа нөлөөлдөг. Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ам.долларын ханш ямар байсан бэ, бензин шатахууны тухайд өсөх нь бүү хэл бүр буурсан санагдах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зах зээлийн зарчмаараа явах ёстой гээд байгаа л даа?

-Үйлдвэржсэн бус, худалдааны орны тухайд валютын ханш, бензин шатахууны үнэ ард түмний нуруун дээр шууд ирдэг дарамт. Тиймээс Засгийн газар заавал хяналтдаа байлгах ёстой. . Одоо . Энэ нь зах зээлийн зарчмаас илүүтэй Монголын онцлог. Монгол Улс үйлдвэржсэн орон биш учраас зах зээлийн зарчмаар нь орхиж болохгүй. Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ шууд өсдөг. Энэ өсөлтийг нь ард түмний орлого даагаад авч явж чадах уу гэдэг нь өөрөө том асуултын тэмдэг. Тэр утгаараа .

-АН-ынхан Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж шатахууны ханшийг барьж байсан. Танай Засгийн газрын тухайд хэрэгжүүлээгүй байх, тийм үү?

-. Бид валютын ханш дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, ОУВС-д хамрагдахаас эхлээд валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх бодлогууд гаргаж ажилласан. Биднийг дөнгөж ажил авахад Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлөхөөс эхлээд хоолойд тулсан өрүүдийг төлөх ажил эхэлсэн. . Тиймээс үүнийг барьж байхын тулд гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлцэл хийж өрийг дахин санхүүжүүлэх байдлаар шийдсэн. Бензин шатахууны тухайд заавал хөтөлбөр хэрэгжүүлээд мөнгө хэвлээд байхдаа асуудлын гол биш юм. Тухайлбал, тодорхой хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийг олж гадагшлах валютын урсгалыг зогсоох арга хэмжээ авсан. Мөн .

-Танай Засгийн газрын үед Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон Мянганы сорилын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж биеллээ олсон байх аа. Гэхдээ манай улс төрийн нэг буруу зарчим нь өмнө нь хийж хэрэгжүүлсэн хүмүүсээ дурдах нь бүү хэл, зөвхөн өөртөө оноо авахаар шоудаад байгаа нь сонирхол татах юм. Одоо У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ч.Хүрэлбаатар сайд хоёр л хийчихсэн мэт пиардаад байх юм. Ядаж энэ мэтчилэн зүйл дээрээ гарч ирээд дуугараад байж болдоггүй юм уу?

Хүн байхын тулд жудагтай явах ёстой гэдэг бол миний зарчим

-Улс төрд, улстөрчдөд пиар хэрэгтэй л байх. Гэхдээ энэ амьдралд чинь хүн байх нь илүү чухал.  юм шүү дээ. Эл хоёр ажлыг Эрдэнэбат “Би Ерөнхий сайд байхдаа шийдсэн юм” гээд яриад явбал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нар, тэр үеийн УИХ-ын гишүүд, энэ хоёр ажлыг бүтээх гэж явсан олон төрийн албан хаагчдад ямар сонсогдох вэ. Энэтхэгийн нэг тэрбумын зээл, Мянганы сорилын сангийн тусламж хоёрыг зөвхөн өөртөө болон Засгийн газартаа өмчлөх нь миний хувьд жудаггүй хэрэг. Миний, эсвэл У.Хүрэлсүхийн оронд хэн ч байсан нэгэнт эхэлчихсэн, хоёр улс тохирчихсон, шийдэл нь гарчихсан энэ ажил бүтэх л байсан.

 

 

Мэдээлэл болгож хэлэхэд, Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар төмөр зам барихаар шийдвэр нь гараад Энэтхэгийн Засгийн газарт хүргүүлсэн байсан. Бид Энэтхэгийн Засгийн газартай хэлцэл хийгээд “Төмөр зам барихаа больё. Харин үйлдвэр байгуулахад зориулж энэ зээлээ өгөөч” гэдэг санал тавьсан. Энэтхэгчүүд хариуд нь “Ямар үйлдвэр барих вэ” гэхээр нь нэг тэрбум ам.долларын зээлээр юу хийж болох вэ гэдэг судалгаа хийж үзсэн. Энэтхэгчүүд дэлхийн нефть боловсруулах үйлдвэрийн нэлээд хувийг барьдаг гэсэн судалгаа гарч ирсэн. Манай орон шатахуунаа импортолж байгаа хэрнээ газрын тосоо экспортолдог. Тиймээс Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага байсан тул .

Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр сайн ажиллаж чадсангүй Үүнтэй адилхан өөр нэг зүйл нь цэвэрлэх байгууламж. АНУ-ын Мянганы сорилын сангийнхан ирж надтай санал солилцсон. Тэр үед Мянганы сорилын сангийн мөнгийг хоёроос гурван чиглэлийн төсөлд хэрэгжүүлнэ гээд 280 орчим сая ам.долларын санал хүргүүлсэн байсан. Ажлын хэсгийн Монгол талынхантайгаа уулзаж ярилцаж байхад хэд хэдэн санаачилга гарсны дотор хамгийн оновчтой нь саарал усыг ашиглах байв. Мянганы сорилын сангийнхан “Танай нийслэлийн ундны усны нөөц багассан байна. Үүнийгээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Туул голын эх дээр нийслэлийн ундны усыг нэмэгдүүлэхийн тулд далан барих санал ирүүлсэн байна. Энэ чигээр нь явбал учир дутагдалтай” гэдгийг хэлсэн. .

Тиймээс цэвэрлэх байгууламжийн бохирын усыг саарал ус болгон үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийе гэдэг дээр танхимын сайд нар санал нэгдсэн. Тэр үед Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт “Өнөөдрөөс эхлээд барилгын зураг төслийг батлуулж гаргахдаа саарал усны шугамыг заавал нэмж гаргах ёстой шүү. Саарал усаа эргүүлээд ахуйн хэрэглээнд бохиртоо ашигладаг байя. Тэр утгаараа та салбарын бодлогын хүрээнд саарал усны шугамыг шинээр баригдах бүх барилгад зураг төсөлд суулгаж хэрэгжүүлээрэй” гэж үүрэг өгсөн. . Мянганы сорилын сангийнхан ийм шийдвэр гаргасанд Монголын ард түмэн талархах учиртай. даа. Бусдаар, Монгол Улсын гадаад харилцааны уламжлалаар олон хүний хүч хөдөлмөөрөөр бүтэж байгаа энэ ажлын нэр хаягийг өөр дээрээ наах, янз бүрийн ёслолд нь оролцож сельфи хийж пиардах ёс суртахуун, сонирхол надад байхгүй ээ.

-Та өөрийн хийж хэрэгжүүлж байсан ажил үргэлжлэх байх гэдэгт итгэж байсан нь гарцаагүй. Энэ Засгийн газраас ямар хүлээлт танд байсан бэ. Энэ хүлээлтийг хангаж чадаж байна уу?

-Би ажлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэл яагаад хэвлэлд ярилцлага өгөлгүй явсан бэ гэхээр Засгийн газар нэг жил ажиллаж байж бодлогын үр дүн гардаг. Би . Тэгэхгүйгээр “Та нар ийм байна. Тийм байна” гэж шүүмжилснээр үр дүнд хүрэхгүй. Тухайн ажил хариуцсан хүн бодлогоо боловсруулаад явах ёстой. . Зөвхөн эдийн засгийн хүрээнд хэлэхэд жил гаруйн дараа эдийн засаг дөнгөж 0.7-хон хувиар өслөө. . , манай Засгийн газрын эхлүүлсэн . Харин ч эсрэгээрээ ирэх жилээс эхлэх байсан .

-Одоо улс төр буцалж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ер нь бол намын дарга, Ерөнхий сайд байсан хүн Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурдаггүй ийм зарчим явж ирсэн. МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Та намын дарга болоогүй ч Ерөнхий сайд байсан хүн гарын үсэг зурсан нь анхаарал татаж байна. Та яагаад Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан юм бэ?

-Намайг огцрох үед янз бүрийн асуудал яригдаж, огцорсны дараа манай нам дотор олон үйл явдал болсон. Би энэ зарчмыг барьж гарын үсэг зурахгүй гэж бодож байлаа. Гэвч .

Нэгдүгээрт, би огцрохоосоо өмнө намынхаа бүлгийн гишүүддээ “Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэсэн хоёр байр суурь байгаа тул намын бүлэг дээр талцаж хуваагдах хэрэггүй. Гишүүд гарын үсэг зурахаа больчих. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх саналыг УИХ-д оруулъя, УИХ-ын олонхи итгэл үзүүлэхгүй гэвэл би өөрөө өргөдлөө өгье. Гарын үсэг цуглуулж намын бүлгээ хоёр хувааж байгаагаа больчих” гэж санал тавьсан. Гэвч хүлээж аваагүй.

Хоёрдугаарт, . . Хүн бүр ижил бизнес дээр ижил төсөл бичээгүй байх. . Манай Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байхад зарим хэвлэлээр . ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс нь өөрийнх нь танхимын сайд нар, УИХ-ын гишүүд дийлэнх нь байна. . Тийм учраас энэ тал дээр хатуу байр суурь барьж байгаа.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригтой холбоотой. . Эндээс гэж үзсэн.

Дөрөвдүгээрт, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг ноцтой зөрчсөн. Аль ч орны Засгийн газар ийм алдаа гаргасан бол ямар ч эргэлзээгүй шууд огцордог. Ерөнхий сайдыг огцруулах бодитой дөрөв дэх шалтгаан энэ юм.

Тавдугаарт, Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш олон Засгийн газар, олон Ерөнхий сайд ажилласан. Гэхдээ энэ олон дотор. Тэгэхээр энэ хүн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүйгээ нэгэнт мэдэгдэж байхад . Иргэн Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх, Ерөнхий сайд нь шүдгүй арслан юм байна даа гэсэн бодолтой байж болно. Харин . Үндсэн хуулийн төгсгөлд яагаад “Мэдэгтүн”, “Сахигтүн” гэж байдгийг тэр хүн ойлгохгүй л яваа юм байна гэж бодсон. Хууль, тэр тусмаа Үндсэн хуулиа сахих, биелүүлэх үлгэрлэл дээрээсээ, улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваасаа байх ёстой.

 

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүсийг гомдогсод гэж нэрлэжээ. Тухайлбал, та гомдсондоо гарын үсэг зурсан уу?

Манай Засгийн газрыг огцруулсан нь улс төрийн шалтгаанаар далим хийсэн албан тушаалын төлөөх тэмцэл байсан

л даа. Ерөнхийдөө Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохдоо хууль зөрчсөн, сайд нар нь концесс авсан байж магадгүй байна гэх . Тэр нь ч тодорхой болсон. , зарим нь Эрдэнэс-Таван толгой зэрэг төрийн өмчийн компанид төлөөний хүнээ томилуулсан. . Энэ нь . . Тэдний .

Харин хувь хүний хувьд надад албан тушаалын гомдол байхгүй ээ. Гэхдээ . Мөн бүх улсын үйлдвэрийн газруудын 70-80 хувийг нь ашигтай ажиллуулаад дээр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, гадаад харилцаагаа сайжруулаад хүлээлгэж өгсөн хүмүүс харж л байгаа шүү дээ. Өөрсдийнх нь цаг наргүй гэрээ мартсан гэсэр болтлоо зүтгэж өндийлгөсөн бүхэн нь тодорхой хэмжээнд саараад, унаад, таг зогсоод ирэхээр гомдохгүй ч гээд яах юм. Энэ өсөлт, эдгээр эерэг нөхцөл байдал илүү цаашаа өсөх, явах байсан шүү дээ гэж бодохоор харамсч л байна. Гарын үсэг зурсан хүмүүс дотроос нэг хүнийг би онцолж хэлэх ёстой гэж бодоод байгаа юм. ЖДҮХС-гаас бараг ихэнх сайд нь зээл авчихсан шиг байна лээ. Ийм .

-Ц.Цогзолмаа сайд уу?

-Тийм. Эмэгтэй хүн ийм зоримог шийдвэр гаргаж байхад бусад эрчүүд нь хаачив. Зориг зүрхтэй гэгддэг манай эрчүүдийн ноён нуруу хаана хугарчихсан юм бэ. Ийм шударга бус зүйлтэй бид тэмцье гэж байгаа юм.

-Энэ тэмцэл тэгээд хэр үр дүнтэй байх юм бол?

-Үр дүнд хүрвэл сайн. Хэрвээ үр дүнд хүрэхгүй бол ийм шударга бус зүйлийг МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хэн нь дэмжихгүй байна вэ гэдгийг ард түмэн мэдэг, таньж аваг. МАН чинь наанаа шударга дүр эсгээд цаанаа луйварчдаа хамгаалаад үлдлээ гэдэг ойлголт ард түмний дунд үнэнээрээ үлдэнэ.

-Танай Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ирэх онд хөтөлбөрөөс гарах учиртай. Хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа бол. Хөтөлбөрөөс гараад манайхан эдийн засгаа жолоодоод явж чадах болов уу. Хөтөлбөр дууссаны дараа буруу замаар будаа тээж дахин хэн нэгний хаяанд гэрээ барьчих юм биш биз?

-. Хатуу бодлогуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гээд олон шаардлага ОУВС-гийн зүгээс тавьсан. Хоёр тал нэлээд ярилцсан. Ярьж хэлэлцэж явсаар 2-3 сар болсон. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд яриа хэлцэл явж байхад намын бүлэгтээ хэд хэдэн удаа танилцуулсан. “Улс орны хувьд байдал хүнд байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ард түмэнд таалагдахгүй маш олон шийдвэрүүд гарах нь. Намын Удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаж бидэнд чиглэл өг” гээд намын Удирдах зөвлөл болон намын бүлгийн гишүүддээ бид танилцуулсан юм. Хүн амын орлогын албан татвар, зарим онцгой татвар, Тэтгэврийн даатгалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн асуудал байсан. Энэ бүхэн ард түмэнд таалагдахгүй шийдвэр болох магадлалтай. ОУВС үүнийг хий гэж байсан. 

Бид тэдний тавьсан 70 гаруй нөхцөлөөс нь 10 гаруй зүйл дээр тохиролцсон.

Нэг удаа УИХ-ын дарга намайг дуудсан. “Эрдэнэбат аа, ОУВС-гийн хөтөлбөргүй явбал бид яах вэ” гэсэн. “Хэрэв хөтөлбөргүй явбал Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарах, Хөгжлийн банкны өр гээд хугацаа тулсан өрүүдийг дарж чадахгүйд хүрч, хөрөнгө оруулагчийн итгэл унасан хэвээрээ байна” гээд бодит байдлаа ойлгуулсан. Нэг бол бид 16 хувийн хүүтэй бонд босгож өрөө дарна, эсхүл бид дампуурлаа зарлахаас өөр сонголт алга гэдгийг М.Энхболд даргад хэлсэн л дээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явахад ард түмэнд таалагдахгүй шийдвэрүүд гарах тул манай намаас хэн нэгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд халтай болох зүйл маш өндөр гэдгийг ч ойлгуулсан. . Намын дарга тэр үед “За яахав ээ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явъя. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгэн нэр дэвшихэд үүнийг тайлбарлаад явахад ард түмэн ойлгох байлгүй дээ. Улсаараа дампуурч байснаас боломжит замаараа явъя. Улсаа бодъё” гэдгийг М.Энхболд дарга хэлж байсан. . . Өнөөдрийн байдлаар жилд орж ирэх ёстой санхүүжилтийн 30 орчим хувийг л авчихаад байгаа. Ортой юм шиг байна лээ.

ЖДҮХС-гийн зээлийн тухайд би нэг ч ах дүү, найз нөхдийнхөө өмнөөс хэн нэгэн хүнтэй зээл олгуулах талаар ярьж байгаагүй

-Өнөөдрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Таны үед ЖДҮХС-гийн мөнгө ямар замаар хэрхэн олгогдож байсан юм бэ. П.Сэргэлэн сайд та хоёрыг шийдвэр гаргаад сайд нар болон УИХ-ын гишүүд өөрсдөдөө зээл авах боломжийг нээж өгсөн гэх юм. Хэдэн төгрөгний хөнгөлөлттэй зээл олгогдсон юм бэ?

-. Р.Нямсүрэн гишүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа 25 настай намайг Санхүүгийн хэлтсийн даргаар тавьсан. Энэ хүнээс би ажилд томилогдсон бол хийж чаддаг, чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг байх ёстой, эцсийн үр дүнгээр л чиний ажлыг дүгнэнэ гэдэг зарчмыг сурсан. Би бусдыг ч тэгж л ажиллуулж ирсэн. . . Яг энэ зарчмаараа явсан. П.Сэргэлэн сайд “Сангийн хөрөнгийг зарцуулахдаа сайд нь журам батлаад тэр журмынхаа хүрээнд ажлын хэсэг байгуулаад тендерээр зээл олгоод яваад байсан юм байна. Үүнийг цэгцэлье. Хуулиар зохицуулъя, та Засгийн газрын түр журам батлаад өгөөч” гэсэн.

Өнөөдөр гэтэл Ж.Эрдэнэбат гэдэг хүн банкаар олгож байсныг нь болиулсан, хөрөнгийг нь хоёр тэрбум болгож нэмэгдүүлсэн мэт ор үндэсгүй гүтгэлэг тарааж байна л даа. ЖДҮХС-гийн өмнөх журман дээрээ сайд нь журмаа гаргаж тушаалаар батлаад хоёр тэрбум хүртэл зээл олгож болно, банкаар ч олгож болно. Сайд нь тушаал гаргаад бүр хүүгүй зээл олгосон тохиолдол ч байдаг юм билээ. Банкаар дамжуулахаар банк үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны зардлаа нэмээд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүү нэмэгдэж очиж байсан. Тэгэхээр зээлийг замаас нь мөнгө хүүлж буй банкаар заавал дамжуулж, зээлдэгчдэд дөрвөн хувийн хүү нэмэх шаардлагагүй. Тийм учраас . Түүнээс биш, огт байхгүй зүйлийг Эрдэнэбат гэдэг хүн гарч ирээд шийдчихсэн юм байхгүй. , .

-Таныг засаг тэргүүлж байхад ЖДҮХС-д хамруулаад өгөөч гэж хүмүүс танд хандаж байсан уу. Түүнийг нь салбарын сайдад нь уламжилж, дэмжүүлж байв уу. УИХ-ын гишүүд дэмжлэг хүсч байсан уу гэдэг сонирхол татаж байна. Таныг сүүлд “Алтай” констракшны Бат-Эрдэнэтэй найз. Найздаа 10 тэрбумын зээл олгуулсан гэдэг юм сошиалаар явж байсан л даа. Үүнд тайлбар өгөөч?

-Би хүний хариуцсан ажилд оролцоод байдаггүй гэдгээ дээр хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн өөрөө хариуцсан ажилдаа эзэн нь байж ажлынхаа сайн муу, зөв бурууг өөрөө л хариуцах ёстой. Нөгөө талаас .

Надад маш олон найз нөхөд бий, аав ээж хоёр маань олуулаа учир олон ч ах дүү, садан төрлүүд бий. Миний хувьд тэдэндээ өөрийнхөө чадах зүйлээр аль болох тусалж дэмжихийг боддог. гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Иймэрхүү зүйлийг миний найз нөхөд, ах дүү нар маань хэзээ ч надаас хүсдэггүй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, АСЕМ-ийн зарцуулалтыг шалгах дээр танай Засгийн газар хэр анхаарч ажилласан юм бол. Сүүлийн хэдэн жил олны анхааралд байсан сэдвийг сөхөж асуугаад байгаа юм шүү?

-Шударга ёсыг тогтоох, их мөнгө тойрсон төсөл хөтөлбөрүүдийн үнэн мөнийг олох талаар манай Засгийн газар багагүй ажил хийсэн. АСЕМ-ийн зарцуулалтыг Үндэсний аудитын газраас шалгасан. Хөгжлийн банкны асуудлыг гэхэд Хууль зүйн дэд сайдаар ахалсан ажлын хэсэг шалгаж олон ноцтой баримыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Сая УИХ-ын чуулганы танхимд Улсын ерөнхий прокурор энэ шалгалтын мөрөөр хуулийн байгууллага ажиллаж байгааг хэлж байна лээ. Таны онцолж асуусан “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр бид УИХ-ын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажилласан. ТУЗ-ийн бүтцийг нь өөрчилж, 100 хувь төрийн томилгоотой болгосон. Гэвч асуудал өнөөдөр шүүхийн маргаан болсон. Хүрэлсүхийн Засгийн газар дахиад шийдвэр гаргасан юм билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр өмнөх Засгийн газар муу ажиллаж, юу ч хийгээгүй гэх зарим хүний яриатай би санал нийлдэггүй, ингэж ярьж байгааг гайхдаг. Харин ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын шийдвэр буруу гэх нөгөө талын гомдлоор үүсгэсэн Захиргааны хэргийн шүүх дээр манай Засгийн газрын шийдвэр ялсан байсан шүү. Энийг олон нийт санаж л байгаа байх.

-МАН-ын бүлгийг дотор нь 60 тэрбумынхан, 64 тэрбумын ЖДҮ-ийнхэн гээд хоёр хуваачихлаа. Намын боловсон хүчний томилгооноос болж 60 тэрбум гэх энэ нэршил гарсан л даа. Та бол хэн нэгнээс нэг ч төгрөг авч томилгоо хийж байгаагүй гэдгээ хэлж байсан. Нууц биш бол УИХ-ын ямар ямар гишүүд хэн хэнийг хаана томилуулж байсан бэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх 60 тэрбумын яриа бол үнэн гэдгийг баталж хэлсэн?

Бид Монгол Улсаа дампуурах аюулаас аварч гарч чадсан. Үүгээрээ манай Засгийн газрын хийсэн томилгоонд алдаа байгаагүй

-. . Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая мэдэгдэлдээ “Ийм яриа болсон” гэж байна лээ. Тэгвэл тэр яриаг бодитоор хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдгээс хамаарч гэмт хэрэг үү, үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Хүмүүс хоорондоо юу ч ярьж болно. Хэн нэгний ярьсан яриа болгон гэмт хэрэг үү, үгүй юү гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой.

Ж.Эрдэнэбат гэдэг хүн Ерөнхий сайд байгаад ихэнх албан тушаалтнуудыг томилсон гээд намайг 60 тэрбумынх болгох гэдэг. Хэрвээ тийм бол манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүн болгон, бүр Ардчилсан намын гишүүд хүртэл 60 тэрбумын хэргийн хамсаатан болно. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн байна. Тэр хүн Ж.Бат-Эрдэнэ гэж ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар нь үлдээж өгөөч гээд явж л байсан. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр гарсан харамсалтай хэргээс болж ажлаа өгсөн. Тэгвэл Ж.Батзандангаас “Ах чинь тэр албан тушаалд очихдоо мөнгө төлсөн юм уу” гэдгийг асуу.

Батзандан ч гэсэн ахаасаа асуух хэрэгтэй, мөнгө төлсөн үү гэж. Хэвлэлийнхэн та нар ч гэсэн Батзандан гишүүнээс асуух хэрэгтэй. Та ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар томилуулахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм уу, УИХ-ын дарга М.Энхболдод мөнгө төлсөн үү гээд.

. Тэднээсээ мөнгө авсан уу, авсан бол мөнгөө хэнд өгснөө Хүрэлсүх Ерөнхий сайд ил зарлах хэрэгтэй. Ер нь . Мэдээж нэр дэвшигчийг хэн нэгэн хүн дэмжиж ажиллана. Дэмжиж ажилласан хүмүүсээ “баярлалаа, баяртай” гээд явуулчихаж болохгүй. Тэр хүмүүсээ ажилтай, орлоготой байхад нь тодорхой хэмжээнд дэм тус болж л таараа. Хүний амьдралд байдаг л зүйл. Би ганц зүйлийг бардам хэлнэ. . Тийм учраас гэдгийг хэлж байгаа юм.

-Таны Засгийн газрыг огцрууллаа гээд мөр зэрэгцэн яваад хаяагаа хадарсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдад гомдож байв уу. Та хоёр чинь Зүүний хүчний холбоо гээд тэргүүн болон дэд даргын сонгуульт ажилтай явсан шүү дээ?

-. Намайг огцруулах гэж байхад ч гомдоогүй. . Монгол төрийн алба тоо хэмжээтэй, бас томилогдох хууль, шалгууртай. Үүнд багтаагүй, тэнцээгүй . Би 2000 онд МАСЗХ гэж намын дэргэдэх залуучуудын холбоонд орон нутгаа төлөөлөөд ирж байхад У.Хүрэлсүх даргаар нь ажиллаж байсан.

Сэлэнгэ аймагт Эрдэнэбатыг Хүрэлсүхийн хүн гэж ярьдаг байлаа

Яагаад гэхээр тэр үед би нам талаасаа энэ хүний удирдлагад ажиллаж байсан. . . Магадгүй энэ хүн УИХ-ын гишүүн болоод намдаа нэг суудал аваад ороод ирсэн бол Ж.Эрдэнэбат биш, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох байсан байх. Өнөөдөр энэ хүн танхимд хамтран ажиллаж байсны хувьд нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ингэж шийдсэн гээд эр хүний жудаг заагаад хэлж ярьж болох л байсан. Гэтэл тэгсэнгүй. Гэхдээ ингэж хэлээгүйд нь би бас гомддоггүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд концессуудын талаар асуух гэсэн юм. Танай засгийг огцруулах үндэслэлийн нэг нь концессийн жагсаалт баталсан гэдэг. Манайхан бол концесс муухай гэдэг ойлголтыг нийгэмд түгээчихсэн л дээ. Засгийн газрыг тань огцруулсан эдгээр концессууд одоо үргэлжилж байгаа юу?

-. . Хөдөлгөхдөө би өмнө нь байгуулагдсан бүх концессийн өртөг зардлыг бууруулж, нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор бүх концессийн төлбөрийг хойшлуулсан. Энэ нөхцөлүүдийг зөвшөөрсөн концессуудыг Засгийн газраас явуулаад ажлыг нь дуусгасан.

Гүйцэтгэл нь талдаа орчихсон ажил учраас үргэлжлүүлж дуусгахаас өөр хувилбар байгаагүй

Хан-Уул дүүргийн төрөх эмнэлгийн концесс гэхэд өмнө нь баригдаж эхэлсэн ч төсөвт өртөг нь хүрэлцэхгүй байсны улмаас ажил нь зогсчихсон байсан. Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор манай төрөх эмнэлгүүдийн ачаалал их, нөхцөл байдал хүнд байдаг. Тиймээс энэ төрөх эмнэлэг ард түмэнд хэрэгтэй гэж үзээд 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах зайлшгүй шаардлагатай байгааг одоо ч ярьж байна. . Концесс хэрэгжүүлэгч компанийн зүгээс “Бид хоёр үйлдвэр байгуулна. 300 хүнийг ажлын байртай болгоно.

Бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх зам хэрэгтэй учраас замаа тавьчихъя. Хэрэв бид 300 хүнийг ажлын байртай болгож чадахгүй, хоёр үйлдвэрээ байгуулж чадахгүй, энэ үйлдвэрүүд маань ашигтай ажиллаж чадахгүй бол энэ концессийн төлбөрт тавигдсан мөнгө авахгүй. Улсаас гарахгүй гэсэн үг. Бид жилд төлөх татварынхаа 50 хувиар хэдэн жил ч хамаагүй энэ замынхаа төлбөрийг суутгая. Гэхдээ тэр нь 2020 оноос хойш явна” гэсэн.

. . Би . Монголд 300 байнгын ажлын байр бий болж, хоёр үйлдвэр байгуулагдаж, татварын бааз суурь нь нэмэгдэнэ гэдэг том боломж. Хэрэв тэр компани үйлдвэр байгуулаад үйл ажиллагаа явуулаад татвар төлж чадахгүй бол тэр зам зүгээр ард түмний өмч болох байсан. Ийм л нөхцөлтэй концесс байсан.

Үйлдвэржилтийн бодлогын хүрээнд. Нэг талдаа үндэсний үйлдвэрээ дэмжиж, иргэдээ ажилтай болгож байна. Нөгөө талдаа хамгийн ашигтай нь улсад шинэ татвар төлөгч бий болж татварын бааз суурь нэмэгдэж байгаа юм.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Гэхдээ ярилцлагад багтаагүй олон зүйл дуу хураагаартаа хадгалагдан үлдсэн юм. Тэрбээр эдийн засаг хүнд байсан үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан тул үг болон үйлдэл хийгээд ямар нэгэн байдлаар алдаа гаргаж болохгүй гэсэн зарчим барьсан. “Ийм ажил хийнэ” гэж тунхаглалгүй хийсэн ажлынхаа үр дүнг үзчихээд ам нээдэг улстөрч. Энэ нь түүний ард түмэндээ худлаа ярьж болохгүй гэдэг алтан зарчимтай холбоотой. Үүнийг бататгах мэт “Та нар улс төрөө хий. Би ажлаа хийе” хэмээн хэлж байсан удаатай. Төрийн албанд мэргэжилтнээс эхлээд хэлстийн дарга, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд гээд бүх шат дамжлагаар явсаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон цөөн улстөрчийн нэг. Улс төрийн хүрээнийхэн түүнийг хийгүй, зарчимч улстөрч гэж дүгнэдэг. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ард түмэнд таалагдахгүй зарим нэг шийдвэр гаргаж байсан ч өнөөдрийн цаг үеэс эргээд харахад эдийн засгаа босгох зайлшгүй шийдвэр байсан тул буруутгах аргагүй бодлогын хүрээний ажлууд байжээ гэдэг нь харагддаг. Түүний оронд хэн нэгэн Ерөнхий сайдаар ажилласан бол ямар эрсдэл үүсэх байсныг хэн ч таашгүй билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.