АНУ-ын сансар судлалын станц НАСА-аас Ангараг гарагийн дотоод бүтцийг судлах “InSight” хөлгийг хөөргөөд багагүй хугацаа өнгөрсөн. “InSight” хөлөг долоон сарын турш сансар огторгуйд аялж, урт замыг туулан эцэст нь Ангараг гараг дээр амжилттай газардлаа.
Хөлөг улаан нүдэн гараг хүртэл 484,773,006 км замыг цагт 10,000 км дээд хурдаар туулж зорьсон гарагтаа газардсан даруйдаа НАСА руу дохио илгээж, амжилттай буусан гэдгээ мэдэгджээ. Уг судалгааг хийхээр нэгдсэн багийнхан мэдээг баяр хөөртэйгээр угтан авлаа.
“InSight” хөлгийн зорьсон газартаа хүрч, амжилттай газардаж байгаа бичлэгийг дэлхий даяар шууд дамжуулан үз, Нью-Йоркийн Time Square дахь НАСДАК хөрөнгийн биржийн цамхаг дахь дэлгэцээр гаргажээ. Олон улсын сансар судлалын станцад ажиллаж байгаа багийн судлаачид НАСА-ын үйл ажиллагаанд баяр хүргэсэн байна.
Хөлөг геодиз болон дулаан шилжүүлэгч, газар хөдлөлтийн хянагч систем ашиглан улаан нүдэн гарагийн гүн дэх нууцыг судлах юм. Судалгааны ажил ойролцоогоор 2-3 сарын дараа буюу эрдэмтэд эргэн тойрныг ажиглаж бэлтгэлээ бүрэн базаасны дараа албан ёсоор эхэлж хоёр жил үргэлжилнэ.
“InSight” Ангараг гараг дээр авсан анхны зургаа НАСА руу илгээсэн байна. Зурагнаас харахад хөлгийн дуран тоосонд дарагдсан байсан ч энэ долоо хоногт дурангийн тоосыг цэвэрлэнэ гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com