Эх орныхоо дуудлагаар, эх орныхоо өнцөг булан бүрээс энэ оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангарагаа өнөөдөр өргөлөө.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын салбарын удирдлагууд болон дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Зэвсэгт хүчний анги, салбарын сүр жавхлан, өнө мөнхөнд мандан бадрахын бэлгэ тэмдэг нь тухайн ангийн Байлдааны туг байдаг. Хийморь золбоо, цог заль бадраасан ийм л хүндэтгэлтэй аранзал улаан тугууд салхины аясаар намирах агаад эдгээр тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс цэгцрэн жагсаж эр цэргийн тангаргаа өргөлөө.