Бүх нийтээрээ амарч байгаа энэ өдөр доорх газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Банкууд:
Хаан банк: Бүх салбар амарна
Худалдаа хөгжлийн банк: Бүх салбарууд амарна
Хас банк: “И-март” худалдааны төв дотор байрлах тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллана, Сансарт байрлалтай Хас банкны салбар 09:00-22:00 цагийн хооронд ажиллана, Хүүхдийн 100-ийн “Түшиг төв”-д байрлах банк 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Ариг банк: Цэцэг төвийн баруун талд байрлах Ариг банк, Бөхийн өргөөний хажуу талд байрлах Хөх нуруутын Ариг банк, 3,4-дүгээр хороололд байрлах Алтан төгрөг худалдааны төвийн Ариг банкууд 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Голомт банк: Саппора худалдааны төвийн баруун тал байрлах салбар, Хишиг төвийн баруун талд байрлах салбар, 13-р хороололд байрлах Боббо төвийн салбар, Хан-Уул дүүргийн ЗДТГ урд талын салбарууд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана. Мөн Түшиг их дэлгүүрийн замын урд талын салбар 24 цагаар ажиллана.
Төрийн банк: Мөнгөнзавъяа төвийн баруун талын салбар, 11-р хороололд хуучин гэмтлийн зүүн талын салбар, Хархорин худалдааны төвийн замын хойд талын 32 байрны салбар, Бөхийн өргөөгийн хажууд Нэгдэлчин зочид буудлын нэг давхрын салбар, Зайсанд орших Оргил худалдааны төвд доторх салбар, 1000 нэрийн барааны зүүн талд орших салбарууд тус тус 11:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Худалдааны төвүүд:
Нарантуул-амарна
Хархорин-амарна
Да хүрээ трейд- техникийн зах- амарна
Дүнжингарав-амарна
Алтжин бөмбөгөр – 10:00-20:00 цагийн хооронд ажиллана
Барс худалдааны төв – 09:00-19:00 цагийн хооронд ажиллана
Хүчит шонхор худалдааны төв – 06:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Баянзүрх худалдааны төв –09:00-19:00 цагийн хооронд ажиллана.
Улсын их дэлгүүр- 09:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Боса сүлжээ –хэвийн хуваарийн дагуу ажиллана.
Дүүхээ худалдааны төв –09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Sunday худалдааны төв –Арваннэгдүгээр сарын 26-нд амраад 27-ноос ажиллана.
Номин-бүх салбарууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана
Имарт-09:00-22:00 цагийн хооронд ажиллана