Өнөөдөр Улс тунхагласны ойн баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амарч байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамдууд ажиллахгүй болохыг ГХЯ-наас мэдэгджээ.
Улс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу Улс тунхагласны баярын өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн даваа гарагт Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдын яамдууд ажиллахгүй юм.