- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Маш хүчтэй шуурга айсуй!!!
Өчигдөр шөнөөс эхлэн Говь-Алтай, Ховдын нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 32 метр хүртэл шуурч, Улаангом-ОХУ-ын чиглэлийн өндөр хүчдэлийн гурван шон унаж, цахилгаан тасраад байна. Увс аймгийн Завхан, Давст сумдаас бусад сум тоггүй болсон гэсэн мэдээ ирсэн аж.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг.
Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун, төв, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 26-28 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, говь, талын нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2018 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 27,29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
26, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.