Хоол хийх урлаг, хооллох соёлоор Азийн орнуудаас Хятад улс дэлхийд алдартай. Хятад хоолны төрөл зүйл 10 мянга гаруй байдаг тухай эртний ном сударт өгүүлсэн байдаг. Хоолны уламжлалт өвөрмөц соёлоо Хятадууд өнөөг хүртэл хадгалж ирсэн түүхтэй.Тэгвэл тус улсын Шенянь хотод энэ сарын 20-24-нд "Хятад Хоолны Дэлхийн Аварга Тогооч Шалгаруулах 2018" тэмцээн зохион байгуулагдлаа.
Өмнөд хөршид гурав дахь удаагаа болж буй уг тэмцээнд 10 улсын шилдэг 170 тогооч хоол хийх авьяас, ур чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээнд өмнөх удаагийн амжилтаа ахиулж нийт есөн төрлөөс монгол тогоочид амжилттай оролцож, Т.Төмөрхуяг, Б.Нацагдорж, Б.Цогтсайхан нар хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь монголын хоолны түүхэн дэх гадаадын улс оронд зохиогдсон хятад хоолны тэмцээний анхны медаль байв.