- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Эмгэнэл
Бидний эрхэм дотны хүн, нэрт удирдаач, Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хүнд өвчний улмаас ид хийж бүтээх насандаа таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.
Н.Бүтэнбаяр нь 1951онд Улаанбаатар хотод төрж, 1964 онд ХБДС, 1972 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургууль, 1977 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг эрдүү хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачийн мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа.
Тэр цаг мөчөөс эхлэн Монголын урлаг соёлын салбар тэр дундаа Монгол Улсын Филармонид тасралтгүй 28 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан бий болгож чадсан үе залгамжилсан нэрт удирдаач, авьяаслаг зохион байгуулагч, чадварлаг сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Тэрээр дэлхийн болон монголынхоо хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан занар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Монгол улсын филармони гэжээ