- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1000 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс руу хүргүүлжээ
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Энэ дагуу өчигдөр Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1000 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс руу хүргүүлжээ. Энэхүү хүмүүнлэгийн үйлс нь Монгол, Лаос улсуудын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа явдал бөгөөд Монголын Засгийн газраас олгож буй энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болно.
Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.