- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэй эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн ИТХ-д нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахаар хүргүүлсэн саналыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх товтой.
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авч байна
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн санал гаргалаа. Төлөөлөгч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг огцруулах санал гаргасан нь түүхэн дэх анхны тохиолдол. Уг асуудлыг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж танилцуулах ёстой. Тиймээс нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авч байна” хэмээн бүлгийн саналыг танилцууллаа.
Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн “Ирэх 25-ны өдөр нийслэлийн Засаг дарга ирэх оны төсвийн төслийг өргөн барих учиртай. Хоёр хоногийн өмнө нийслэлийн Засаг даргыг огцруулбал ирэх оны төсвөө баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс 14 хоногийн завсарлага авах саналтай байна” гэсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд нийслэлийн ИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа 15 хоног. Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй болсон тул ээлжит бус хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.