- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Баян, ядуугийн ялгаа жил ирэх бүр нэмэгдэж байгааг судлаачид анхааруулдаг. Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар баян чинээлэг хүмүүс ядуу буурай амьдардаг хүмүүсээс 10 жилээр илүү урт насалдгийг тогтоожээ.
Эмэгтэйчүүдийн хувьд баян, ядуугийн ялгаа болон үүнээс үүсэх наслалт эрчүүдийг бодвол харьцангуй бага байна. Гэхдээ жил ирэх бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2001 онд чинээлэг бүсгүйчүүд ядуусаас зургаан жилээр илүү удаан амьдардаг байсан бол 2016 онд найман жил болж нэмэгджээ.
Харин эрчүүдийн хувьд баян эрхмүүд ядуусаас 10 жилээр илүү урт насалдаг гэдгийг судалж тогтоосон. “Үнэн хэрэгтээ энэ нь ядуус эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүйтэй холбоотой” гэж Их Британийн Лондон коллежийн профессор Мажид Эззати ярьжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 2000 оноос 2016 он хүртэл хүний дундаж наслалт 5,5 жилээр нэмэгдэж 72 жил болсон байна. Гэвч ядуу буурай орнуудад сүүлийн зургаа, долоон жилд дундаж наслалт буурсан байх юм. Түүнчлэн хүнд хэцүү нөхцөлд төрсөн таваас доош насны нярай хүүхдүүд цаг тухайд нь эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс болж амиа алдах эрсдэл ихэсчээ.
Эх сурвалж: www.cnn.com