Яг одоо УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын АН, МАН-ын гишүүд нийлж мэдээлэл хийж байна. Тэд өнөөдрөөс эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Тэд Монгол төр гацаж байна, УИХ хурлаа хуралдуулж ч чадахгүй нөхцөлд байна. Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд оролцохгүй. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр суудлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэ ажил хаялтад УИХ-ын 40 гаруй гишүүд нэгдэж байгаа тухай ч мөн хэллээ.