Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дарь-Эх орчмын гудамжинд гурван булаг ундраад долоон сарын нүүрийг үзэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж тус хорооны Сэлбийн 15 дугаар гудамж, дунд дарь-эхийн 14, 15, 47, 48 дугаар гудамж булгийн усанд тэр чигтээ хучигдан мөстсөн байдалтай байгаа юм. Дарь-Эхийн газар нутгийн хувьд булаг шанд ихтэй учраас бороо хур ихтэй жил хөрсний усны түвшин дээшилж, булагийн ус ундардаг байна. Өнөөдрийн байдлаар Дарь-Эхийн таван гудамж мөсөнд хучигдан машин байтугай, хүн явах боломжгүй болжээ.