Амжилттай яваа бизнес эрхмүүд ажлын өдрөө хэрхэн өнгөрөөдгийг сошиал хэрэглэгчид багагүй сонирхдог. Нэн ялангуяа завгүй өдрийн ажлыг хэрхэн хуваарилдаг нь гайхалтай. Ихэнх алдартнууд, амжилттай яваа бизнес эрхлэгчдийн өглөөг хэрхэн эхлүүлдгийг сонирхоод үзвэл өвөрмөц зуршилтай хүмүүс олон байдаг.
Холливудын жүжигчин Марк Волберг мөргөл үйлдэхээр өглөө бүр 2:30 минутад босдог. Инээдмийн жүжигчин Мелисса МакКарти 4:30 минутад босч телевиз үздэг зуршилтай аж.
Харин “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өглөө 4 юмуу түүнээс арай өмнөхөн босч хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг уншдаг байна. Их наяд орчим ам.долларын үнэ цэнэтэй компанийн гүйцэтгэх захирал хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг хүлээж авах амаргүй л байх. Гэхдээ тэр хэзээ ч үүнээс хойш сууж байгаагүй гэнэ.
“Би өглөө сэрээд өдрийн эхний цагийг хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг уншихад зарцуулах дуртай. Бидний хувьд гадаад орчинд байгаа хэрэглэгчдийн төлөв маш чухал. Дараа нь би стрессээ тайлахын тулд нэг цаг орчим дасгал хөдлөгөөн хийхээр жим рүү явдаг” гэж Америкийн мэдээллийн сайт “Axios”-т өгсөн ярилцлагадаа Тим Күк дурджээ.
Өглөө эрт босч хэрэглэгчдийнхээ саналыг сонсчихоод стрессээ тайлах арга хэмжээ авах нь Apple-ын ажилтнуудын хувьд муугүй жишээ. Гэхдээ бас тийм ч төгс арга биш байж магадгүй. Учир нь хангалттай нойр авч байж амжилттай, хөдөлмөрч өдрийг зөв эхлүүлэх хэрэгтэй шүү дээ.
Эх сурвалж: www.qz.com