Дэлхийн олон оронд уншигчидтай “White” хуримын сэтгүүл ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар нийтлэхээс татгалзах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргаад удалгүй сэтгүүлийн үйл ажиллагаа зогсчээ.
“White” сэтгүүлийг үүсгэн байгуулагчдын ярьснаар тэд 2017 онд хуулийн дагуу батлагдсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар сэтгүүлдээ нийтлэх эсэх маргаан гарах үед асар их хэмжээний зэмлэл шүүмжлэлд өртжээ. Сэтгүүлд ижил хүйстнүүдийн талаар нийтлэхээс татгалзсаны дараа зар сурталчилгаагаа байршуулж байсан хамтрагчид, хөрөнгө оруулагчид бусдын зэмлэл шүүмж, бослого эсэргүүцлээс эмээж хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан байна. Тиймээс цаашид сэтгүүл оршин тогтнох эдийн засгийн нөхцөл үгүй болжээ.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрсөн дэлхийн хэд хэдэн орон байдгийн нэг Австрали. Тус улсад өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентад санал хурааж албан ёсоор хуульчилсан.
Сэтгүүлийн үүсгэн байгуулагчид Христийн шашинтай тул энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Хууль батлагдсаны дараа уншигчдаас нь “Танайх Австралийн хуримын маш том сэтгүүл. Гэвч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэнгүй” гэсэн утгатай шүүмж зурвас ирэх болжээ.
Алдартай хуримын сэтгүүл үүд хаалгаа барих болсонд сэтгэл дундуур уншигчид олон байна. Сэтгүүлийн редакцийн баримталж буй хатуу байр суурийг шүүмжлэгчид байгаа боловч дэмжигчид ч бас байна.
Эх сурвалж: www.washingtonpost.com