Дэлхийн хамгийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудын нэг BBC энэ оны шилдэг зуун эмэгтэйг нэрлэжээ. Дэлхийн 60 гаруй орны 15-94 насны удирдагч, алхам тутамдаа баатарлаг үйлс хийж чадсан эмэгтэйчүүдээс шалгаруулсан байна. Тэдний нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, урам зоригийг үнэлжээ. Оны шилдэг зуун эмэгтэйгээр нэрлэгдсэн бүсгүйчүүдийн эхний арвыг уншигчдадаа танилцуулья.
1. Абисое Ажая-Акинфоларин
33 настай, Нигерийн сошиал хөтлөгч эмэгтэй Абисое “GirlsCoding” төрийн бус байгууллагыг үндэслэгч юм. Уг байгууллага охидод вебсайт хэрхэн хийх, кодлох талаар хичээл зааж нийгмийн асуудлаа шийдэхэд нь тусалдаг байна.
2. Эсра аль Шафэй
Бахрейны Majal.org ашгийн бус байгууллагын захирлаар ажилладаг 32 настай бүсгүй оны шилдэг зуун бүсгүйд шалгарчээ. Тэрээр Ойрхи Дорнод, Умард Африкт дуу хоолойгоо хүргэх олон төрлийн дижитал платформуудыг зохион бүтээсэн байна.
3. Светлана Алексеева
18 настай ОХУ-ын загвар өмсөгч бүсгүй Светланагийн биеийн бараг тал нь галд шатжээ. Гэсэн ч залуу бүсгүй биедээ сорвитой залууст итгэл найдвар төрүүлж, эерэг мэдрэмж түгээхэд туслан ажиллаж байна.
4. Лизт Алфонсо
Куба улсын найруулагч, балетмейстер Лизт дэлхийн олон зуун хотод салбартай бүжгийн сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэрээр одоо 51 настай аж.
5. Нимко Али
35 настай Сомалийн зохиолч, нийгмийн идэвхтэн бүсгүй Нимко Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, FGM шагнал хүртжээ.
6. Изабель Алленде
Чили гаралтай Перу улсад төрсөн зохиолч эмэгтэй хэдий 76 нас хүрч яваа ч Испани хэл дээр зохиол бичдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй зохиолч юм. Түүний зохиол бүтээл 42 хэл дээр хэвлэгдэж, 70 сая гаруй хувь борлогджээ.
7. Боушра Яахяа Алмутавакел
49 настай Боушра Йемений анхны эмэгтэй мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүний авсан гэрэл зургуудийг Британийн музейд тавьжээ.
8. Алина Анисимова
Алина Кыргызстаны Охидын сансрын сургуульд суралцдаг ба 19 настай оюутан бүсгүй улсынхаа анхны хиймэл дагуулыг сансарт нисгэхийг зорьж байна.
9. Францис Арнолд
АНУ-ын биохими, биоинженер, химийн инженерийн профессор Францис 2018 онд 62 насандаа химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй юм.
10. Ума Дэви Бади
Балбын Парламентын гишүүн Умаг нийгэмд төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй аж. Гэвч тэрээр нийгмийг өөрчлөн, эмэгтэй улс төрчдийг хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: www.bbc.com