Гватемалын Фуэго галт уул дахин оргилжээ. Галт уулын тогооноос халуун нурам цацагдаж, эргэн тойронд нь оршин суудаг 4,000 гаруй иргэнийг яаралтай шилжүүлсэн байна.
Сүүлийн хоёр хоногт галт уулнаас халуун лав урсаж харагджээ. Фуэго нь Латин Америкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг ба галт уулаас км орчим өндөр утаа татсан байна. Өнгөрсөн зуны зургадугаар сард уг галт уул хүчтэй оргилж 200 хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: www.qz.com