СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-11-21

Д.Норжмаа: Олны хүлээлт, гомдлыг амжилтаар тайлж баярлуулсан

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

“Үндэсний сурын харваа Монголчуудын эр зориг, сүр жавхаа, дайчин занг харуулсан спорт. Энэ спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун явдаг. Ахмад харваачид бидэнд “Сурын харваа гайхалтай спорт. Өргөөшөө бяр, уртаашаа ухаан хөгжүүлдэг юм” гэж зөвлөдөг юм. Сүүлийн үед залуус сур сонирхон харваж, талбай ч үзэгчдээр дүүрдэг боллоо. Би 2000 оноос эхэлж “Алдар” спорт хорооны тамирчин болсон. Энэ байгууллагын босгоор анх алхахад амжилт ялалтын их түүчээ шиг санагдаж билээ. Эндээс үе үеийн алдартай тамирчид төрж, тив дэлхийд нэрээ цуурайтуулан Монголын нэрийн хуудас болж явсан сайхан түүх бий. Амжилтаа би “Алдар” спорт хороотой холбож ойлгодог. Зэвсэгт хүчний сүр жавхаа, спортын гялалзсан амжилтууд энд л ундардаг. Эерэг энергитэй хүмүүсийн дунд хөл тавьсандаа одоо ч олзуурхдаг юм” хэмээн Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаа бид хоёрын яриа ийн эхэлсэн юм.  

Сурын харваанд хөл тавьсан бол гарна гэж хэзээ ч байдаггүй юм

 

Уухайг аялгуулахад уртын дууны хөг аялгуу давхар явж байдаг

 

Намайг үндэсний суртай нөхөрлөж, дээлээр гоёно гэдгийг ээж минь зөнгөөрөө мэдэрч байж 

-Сурын харваа үндэсний өв соёлыг хадгалдаг. Энэ спортоос амьдралдаа сурч мэдэх нарийн нандин зүйл их байх юм?

-. Сурын харваанд хөл тавьсан бол гарна гэж хэзээ ч байдаггүй юм. Сур харвахад анхаарлаа төвлөрүүлж, тооцоолон бодож, тактиктай харвадаг болохоор оюун ухаан сайн хөгжинө. Байнга хөдөлдөг болохоор эрүүл мэндэд тустай. Зүрх судас, хуян хөөрөх, шар ус хурах өвчтэй хүн үндэсний сурын харваанд лав байхгүй. . Монгол хүн улсынхаа их баяр наадмаар  үндэснийхээ спортыг үзэн омогшиж, харан баясаж хийморио сэргээдэг. Тийм сайхан өдөр гэртээ гутарч суудаг хүн байдаггүй биз. . . Одоогоос 20 жилийн өмнө би сурын алтан зурхайд анх хөл тавьж МҮСХ-ны хүндэт мэргэн, спортын мастер Д.Санжаасүрэн багшийн шавь болж билээ. Багшийн заах арга их өвөрмөц. Бидэнд харвах техник заахаас гадна сурын харвааны гайхамшиг болоод ахмад мэргэчүүд, мөн зурхайн талбайгаа хүндлэн дээдлэх ёсыг сургасаар ирсэн.

 

Үндэсний спортын хувцас хэрэглэл Монгол түмний бахархам өв соёл

 

Үндэснийхээ өв соёлыг ах, дүүгийнхээ хамт тээж яваадаа баярладаг

-Уухай их сонирхолтой санагддаг. Ямар учиртай хэрэглэдэг юм бэ?

-. Уухайг аялгуулахад уртын дууны хөг аялгуу давхар явж байдаг. Үндэсний спортын хувцас хэрэглэл тэр чигээрээ Монгол түмний бахархам өв соёл.. Нум хийхэд янгирын эвэр, мод, малын шөрмөс оролцуулж нэг ч хадаас хэрэглэхгүй нааж урладаг. Б. Энэ бүхэн нь монголын төдийгүй гадаадын эрдэмтэн судлаачдын сонирхлыг их татдаг.

-Үндэсний спортоос танай гэр бүлийг онцлох хүн олон. Учир нь эрийн гурван наадмын  утга учрыг С.Дамиран гуй гурван хүүхэд харуулж бөх, сур, морьтой нөхөрлөн амжилт гаргасан нь спортын түүхэнд бичигдэх ховор тохиол?

-Наадамчин олонтойгоо наадан цэнгэж, үндэснийхээ өв соёлыг ах, дүүгийнхээ хамт тээж яваадаа баярладаг. . Хааяа аав, ээжийгээ “Миний аав, ээж хоёр чинь монголд ганцхан шүү дээ. Нэг хүү нь барилдаж, нөгөө хүү морь уяж, охин нь сур харваж байна” гэж цаашлуулдаг юм. Наадмын ногоон дэвжээнээс улсын заан цол хүртсэн Д.Бумбаяр ахыг ард түмэн сайн мэднэ. Дүү Д.Баатархүү аймгийн алдарт уяач. Жил бүрийн наадамд уясан хүлгүүд нь шандас сорьдог. Төв аймгийн Цээл, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаар мал маллаж амьдардаг.  .

Сурын алтан зурхай дээр аз ч түшсэн, бурхан ч ивээсэн

 

Алтан шар зурхай дээр нум, сум агсаж 20 хаврыг угтаж, 20 намрыг үдлээ

 

Миний хүсэн хүлээсэн, бас зорилгоо биелүүлсэн мөрөөдөл минь байв 

-Энэ жилийн наадмын үндэсний сурын харваа хамгийн их өрсөлдөөнтэй болсон. Өмнөх жилүүдэд та оноо тэнцэн товх харваж хэдэнтээ аман хүзүүдэв. Даян мэргэн болоход яагаад ч юм нэг алхам л дутаад байлаа?

-. Хэдэнтээ аман хүзүүдсэн болохоор наадамчин олон намайг сайн таньдаг болжээ. Өнгөрсөн хавар бэлтгэл сургуулилалтаа сайн базааж нээлтийн харваанд амжилттай харваж түрүүлсэн. “Цагаан сараар сайн барилдвал наадмаар түрүүлнэ” гэж бэлгэшээдэг. Тиймээс надад итгэл найдвар төрсөн. Алтан шар зурхай дээр нум, сум агсаж 20 хаврыг угтаж, 20 намрыг үдсэний хувьд . Хичээж, зүтгэсний үр дүн ч гарсан. . Төрийн их баяр наадам, наадамчин олноо хүндэтгэж сурын талбайд харваж зогсохдоо өөрийгөө зоригжуулж сорьж шалгасан бүхнийг давж гарах хэрэгтэй, хэн их тэсвэр тэвчээр гаргаж чадсан нь энэ жилийн наадамд түрүүлнэ гэж бодож байлаа. . Надад олон хүн энэ цолыг хүртээрэй гэж ерөөсөн. Ерөөлийг нь амжилтаар хариулж чадлаа.     

 

Хэн их тэсвэр тэвчээр гаргаж чадсан нь наадамд түрүүлнэ гэж бодож байлаа

Надад олон хүн энэ цолыг хүртээрэй гэж ерөөсөн

 

Сүүлийн сумаа харвахад амьсгаа дарж, чив чимээгүй суусан наадамчин олон хашгираад л суудлаасаа боссон

-Танд харвах тусам туршлага суусан болохоор тэсвэр,тэвчээрийг ч бас наадмын талбайд харуулсан гэж боддог?

-Үндэсний сурын харваад олон наадмын нүүр үзлээ. Гэхдээ энэ жилийн наадам шиг хүйтэн жиндүү байсангүй. Цаг агаарын байдлыг дагаад нум маань байсхийгээд л өөрчлөгдөж байлаа. . Би Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөрийн урласан нумаар долоо дахь жилдээ харваж Даян мэргэн цол хүртлээ. .

 

Сүүлийн сумаа харвахдаа анхаарлаа төвлөрүүлж ямар ч алдаа гаргахгүй харвах ёстой гэж бодсон

 

-Сүүлийн сум таныг Даян мэргэн болох эсэхийг шийдэх агшин байсан. Яг тэр үед танд ямар бодол төрж байсан бол?

-. Босоод би эхний сумаа дутааж алдсан. Дөрөв дэх сум оновол би Даян мэргэн болно, алдвал нь түрүү байрын төлөө товхлох байв. Тэрхэн зуур надад “Энэ сумыг алдвал би Даян мэргэн болох болзол хангаж чадахгүй тул хичээх хэрэгтэй гэж өөртөө хэлсэн. Сүүлийн сумаа харвахдаа би маш их анхаарлаа төвлөрүүлж ямар ч алдаа гаргахгүй харвах ёстой гэж бодсон.. Сүүлийн сумаа харвахад амьсгаа дарж, чив чимээгүй суусан наадамчин олон хашгираад л суудлаасаа боссон. Яг ийм азтай, амжилтыг би олон жил хүлээсэн. Миний хүсэн хүлээсэн, бас зорилгоо биелүүлсэн мөрөөдөл минь байв. . Энэ бүхэн наадмын дараа надад илүү их мэдрэгдсэн шүү.

Үндэсний спортоор нааддаг цөөн гэр бүлийн нэг нь манайх

 

Энэ жилийн наадмаар би олон хүний итгэлийг алдалгүй даасан

 

Яг ийм азтай, амжилтыг би олон жил хүлээсэн.Ерөөлийг нь амжилтаар хариулж чадлаа 

-Та үндэсний сурын харваанд их судалгаатай ханддаг.Таныг харахаар тэр чигээрээ өв соёл тээж яваа мэт бодол төрдөг шүү?

-Сурын харваач хүний амжилтад барьж буй нум, сум, багаж хэрэгсэл заавал нөлөөлдөг. Шаардлага хангах нумтай байж харвана. . . Тэр тусмаа ахмад мэргэчүүдийнхээ заавар, зөвлөгөөг их сонсоно. Сурын харваач хамгийн түрүүнд өөртөө тохирох нум барих ёстой. . Дийлж ядвал тогтож харваж чадахгүй. Зөөлөн болчихвол сумаа хөөхгүй. . Зарим хүн надад “Та шавь нартаа хэтэрхий их анхаарал тавих юм. Зааж өгөхөөс гадна нум, суманд нь анхаарна. Цаашлаад бүр дээл, хувцас, малгай, гуталд нь хүртэл санаа тавих юм” гэж хэлдэг. Би ч шавь нартаа “. Үндэсний уламжлалт өв соёлыг спортоор харуулан илэрхийлж буй учраас хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах ёстой. Харваж байхдаа хүртэл гадаад үзэмжиндээ анхаар. Зураг авч байгаа хүнд энэ харваачийн дээлийн хормой нь унжсан, нумаа дааж ядах юм гэх бодол төрүүлэхгүйгээр сайхан харвах ёстой” гэж сургадаг. Миний шавь нар түрүүчээсээ амжилт гаргаж байна. Гурав, дөрвөн спортын мастер төрлөө. .

 

 Ах, дүү, бид гурав аавынхаа итгэлийг дааж яваа

 -Аав тань танд жил бүрийн наадмаар “Миний охин заавал түрүүлнэ шүү” гэж даалгавар өгдөг тухай сонссон юм байна?

-Ерөнхийлөгчөөс намайг цолоо гардаж авчихаад гэртээ очиход манайхан баярын нулимстай угтсан. . . Өмнө нь “Миний охин дахиад түрүүлэх ёстой, хичээгээрэй. Амжилтаа жилээс жилд ахиулж дахин цол хүртэх хэрэгтэй” гэхээр нь “Би таныг мэргэчүүдэд очиж ховлоно доо. Цаана чинь наадмын талбайгаар дүүрэн түрүүлж үзэх юмсан гэж хүсэж мөрөөдсөн олон харваач байна. Би улсын мэргэн цол хүртчихээд байхад та голж чамлаад дахин түрүүлэх хэрэгтэй гэж өндөр шаардлага тавих юм“ гэж хошигнож цаашлуулдаг байв. Аав маань “Миний охин үзүүрлэж байна гэдэг чинь түрүүлэхэд ойрхон байна гэсэн үг. Амжилт дэргэд чинь байна” гэж урам хайрладаг юм. Би ажлынхандаа наадмын өмнөхөн “Миний хувьд бэлтгэлээ сайн базаалаа. Нэг бол түрүүлнэ, үгүй бол товхлохгүйгээр бүр хойгуур байрт орж та нарт зэмлүүлэхээ больё” гэж хөгжөөж билээ. .

 

Дэлгүүр орохдоо цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг

 

-Наадмын талбайд гурван хүүхдээ хараад аав, ээжийн тань хийморь сэргэдэг байлгүй. Д.Бумбаяр зааныг барилдахынхаа хажуугаар хоёр дүүдээ байнга санаа тавьдаг гэж бөхчүүдээс дуулсан даа?

-Наадмын эхний өдрөөс эхлээд Д.Бумбаяр ах байнга чих тавина. Барилдааныхаа дундуур “За миний дүү яаж харваж байна, юу болов” гээд асууна. Сүүлийн . Энэ жилийн наадмаар би олон хүний итгэлийг алдалгүй даасан.

 

Дөрөв дэх сум оновол Даян мэргэн болно, алдвал нь түрүү байрын төлөө товхлох байв

 

-Та сурын талбайд цэнхэр өнгөтэй дээлээр гоёж ирдэг. Энэ жилийн наадмаар улаан хүрэн дээл өмссөн. Бэлгэшээдэг өнгө чинь үү?

-. Дэлгүүр орохдоо цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг. Миний дээлийг урладаг оёдолчин “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй байх. Дандаа ийм өнгөтэй торгоор дээл хийлгэх юм” гэж хошигнодог юм. . Манай ээж олонтой эвсэг хүн. “Хойгуураа өнгөрснийг хооллож, урдуураа өнгөрснийг ундалж” гэдэг шиг өөрт байгаа бүхнээ хуваалцдаг. Ээж хүнд хүүхдүүдээ өөрийнхөө арга барилаар хүмүүжүүлдэг гайхалтай ухаан бий. Би ээжийнхээ харамгүй занг илүү дуурайсан. Ээж намайг сурагч байхад “Чи дээл эсгээд сайхан оёж сур” гээд бүс даавуу авчирч өгнө. Тэгэхээр нь “Одоо дээл өмсдөг хүн ховор болсон шүү дээ” гэж дурамхан хариулдаг байлаа. Намайг үндэсний суртай нөхөрлөж, дээлээр гоёно гэдгийг ээж минь зөнгөөрөө мэдэрч байж.

Аав ээжийгээ баярлуулъя гэж боддог байсан хүслээ бид биелүүлсэн

 

Гурван хүүхэд нь үндэсний спортоор наадаж, ард түмнээ баясгадаг гэр бүл монголд ховор 

 

Улсын мэргэн болоход аав “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” гэж сайхан үгээр шагнаж билээ

-Таны дүү Д.Баатархүү морь уях эрдмийг ааваасаа суралцсан уу?

-Морь уяж наадамд уралдуулах хүнд хөдөлмөр. . Морины өнгө зүс хувирах, . Аав, ээж минь наадмын өглөө бөхийн дэвжээнд хүүгээ яаж барилдахыг, сурын талбайд охиноо хэрхэн цэц сорихыг, гийнгоон дуу хадах талд уяач хүүгийнхээ морь хэр шандастай давхихыг харах гэж их догдолдог. Би гэр бүлээрээ бахархдаг. Гурван хүүхэд нь үндэсний спортоор наадаж, ард түмнээ баясгадаг гэр бүл монголд ховор. Т. Спорттой нөхөрлөсөн цагаасаа аав ээжийгээ баярлуулъя гэж боддог байсан  хүслээ бид биелүүлсэн. . Ах минь наадамчин олны итгэлийг алдалгүй барилдсаар улсын заан цол хүртсэн. Намайг улсын мэргэн болоход аав мөн л “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” гэж сайхан үгээр шагнаж билээ. . Бидний спортод дуртай болсон маань ааваас улбаатай.

 

Бидний спортод дуртай болсон маань ааваас улбаатай

 

-Таныг дагаад нөхөр, хүүхдүүд тань хүртэл сурын спортод орчихлоо?

-Манайхан гэр бүлээрээ спортод дуртай. . Энэ жил УАШТ-ээс спортын дэд мастер цол хүртлээ. Нөхрөө сур харвах болсноос хойш талбайд хамт ирдэг болсон. . Том хүү минь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж биднийг баярлуулсан. Бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэлдэг. Тиймээс чи сур харва гэж шахаж шаарддаггүй. Хүсэл байвал хүүхэд биднээр хэлүүлэхгүй сонирхоно. . Хүсэж мөрөөдөж, зорилго тавьж байж спортод амжилт гаргана. Үндэсний сурын харваагаар хичээллэхэд аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус тайван нухацтай ханддаг болно, мөн амьдралд хандах хандлага нь хүртэл үүрэг хариуцлагатай болдог болохоор хамгийн зөв алхам. . Өнөө үед ямар ч хүүхэд спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй болсон.      

-Үндэсний сурын спортод “уруу татагдсан улс” ойр дотных нь хүмүүс байдаг юм билээ?

-Тийм ээ. Манай нөхөр эхэндээ сурын харваа огт сонирхдоггүй байв. . Тэр нь 2015 оны наадмаар манай “Алдар” спорт хороо, “Жим Энтернейшнл” багийн харваачид болох Даян мэргэн С.Энхтунгалаг, Улсын мэргэн Б.Батбаатар нар түрүүлэхэд нөхрийн маань сэтгэл нь ихэд догдолсон гэдэг. С.Энхтунгалаг, Батбаатар нар гэр бүлээрээ үндэсний сур харвадаг туршлагатай тамирчид. . Нөхрийгөө өмнө нь сурын харваа нэг их сонирхдоггүй болохоор нь шаарддаггүй байлаа. Манай нөхрийг Ц.Цэдэндамба гэдэг, багш дасгалжуулагч мэргэжилтэй. Увс аймгийн, аймгийн арслан  Цэцэндэлгэрийн хүү. Намайг “Шонхор” БТДС ажиллахаар ороход дасгалжуулагчаар ажилладаг байсан юм. . Нөхөр маань айлын ганц хүү болохоор эрх өссөн. Хүүхэд байхдаа Увс аймгийн хүүхдийн барилдаанд хоёр удаа түрүүлж, 21 насандаа аймгийн арслан цол хүртсэн. Аав, ээжийнхээ аль аль талаас бөхийн удамтай. Өөрөө спортын хүн болохоор тамирчин хүний жаргал зовлонг сайн мэднэ. .

Олон жил нуусан зүүдээ гэнэт нэг өдөр ярьж орон даяар цацсан 

 

Энэ сайхан талбайгаас цол хэргэм хүртсэн болохоор сэтгэл гаргаж ажиллахыг хичээдэг

 

Ж.Баттөмөр мэргэний урласан нумаар энэ жил харван түрүүлж Даян мэргэн боллоо

 -Хэний урласан нумаар Даян мэргэн цол хүртэв?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, . 2007 онд намайг түрүүлэх жил Ж.Баттөмөр мэргэн хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм. Ж.Баттөмөр мэргэн надад баяр хүргээд “Амжилттай сайхан харваж хамтдаа түрүүллээ. Дүүдээ ах нь сайхан нум хийж өгнөө” гэж амласан. Амласан ёсоороо нум урлаж бэлэглэсэн. Урласан нумаар нь энэ жил харван түрүүлж Даян мэргэн боллоо. Сүүлийн 10 гаруй жил нумныхаа сумыг “Алдар” спорт хорооны харваач улсын гоц харваач Д.Мөнхгэрэлээр хийлгэж байна. .  

 

 

-Та зүүдэндээ сурын харваач болж байгаагаа харсан гэдэг. Хэнд ч хэлэлгүй “хав дарсан” зүүдээ хэрхэн задалснаа яриач?

-. Намайг сур харвуулах бүр жил гаруй гуйж билээ. Өмнө нь би сур харваж байгаагүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй байв. Багштай нэг байгууллагад ажилладаг болохоор өдөр болгон тааралдана. Багш тааралдах болгонд “Чи сур харваач, сурын талбайд очоод үз, би чамд зааж өгье. Ах тань барилддаг юм чинь чамайг сур харвавал аав, ээж тань баярлана даа” гэж хэлнэ. . Тэр үед манай баруун аймгийнханд үндэсний сурын харвааны тухай ойлголт бага байсан л даа. Би багшийнхаа зөвлөгөөг өдөр бүр сонсдог ч сураар хичээллэх сонирхол тэр бүр төрдөггүй байв.1998 оны 3 сарын 17-нд би сур харваж улсын наадамд түрүүлээд шатаар дээшээ гарч Ерөнхийлөгчөөс шагнал авч байгаагаар өөрийгөө зүүдэлсэн. . Маргааш нь багшдаа “Би сур харвахаар боллоо” гэж хэлээд сурын харваа руу хөл тавьсан. Энэ зүүдээ улсын мэргэн цол хүрттэлээ хэнд ч хэлээгүй хав дарсан. Багшдаа ч хэлээгүй. Харин сэтгэл дотроо “Би чинь улсын мэргэн болох гэж л сурын спорт руу орсон хүн шүү дээ. Тиймээс мэргэн болох ёстой” гэж өөртөө хэлж харвадаг байлаа. Одоо ч гэсэн энэ зүүд миний сэтгэлд үргэлж уяатай явдаг. .Олон жил нуусан зүүдээ гэнэт нэг өдөр ярьж орон даяар цацсан даа. (инээв)  

 

Энэ жилийн наадмын цэц магнай даян мэргэн Д.Норжмаа, улсын мэргэн Б.Дашзэвэг

 

-Багш тань таныг бүтэн жил гуйхыг бодоход хожим мэргэн болно гэдгийг зөн совингоороо мэдээд байж?

-. Нэг өдөр багшаас “Та намайг сурын харвахад тохирно гэдгийг яаж мэдээд байсан юм бэ” гэхэд “Үндэсний спортод тайван, хүлээцтэй хүн амжилт гаргадаг. Ийм зан амжилтад нөлөөлж давуу тал болдог юм. Чамд энэ бүх зан чанар байсан учраас шавь болгох гэж хичээсэн юм. Бие бялдрын хувьд ч  нум татах хүчтэй харагдсан. Би сурын харваагаар гарын шавь бэлдэх юмсан гэж хорхойссон үед чи таарсан” гэж билээ. Одоо багш маань олон шавьтай. .. Тиймээс шантрах, сэтгэлээр унах зүйл гарахад зорилго минь намайг урагшлуулдаг. Багш маань Яармагт өөрийн сурын талбайтай. Тэнд шавь нар нь бэлтгэл хийдэг. . Алдаа онооныхоо тухай ярилцаж багшийнхаа зөвлөгөөг сонсдог. Сурын зурхайны нээлт хаалтыг багш шавь нартайгаа хамт хийдэг юм. Өнгөрсөн жил багшдаа “Бид дандаа багшийн зурхай гэж ярих юм. Та олон шавь төрүүлсэн хүн. . Нээлт, хаалтын харваанд би шавь нараас нь түрүүлсэн юм. .

Үндэсний сураа тайлбартай хүргэх олон жил сэтгэлдээ тээсэн

 

Нум хоймортоо залахад гэрт байгаа таагүй муу зүйлийг үргээдэг гэдэг  

 

Д.Санжаасүрэн багш маань өөрийнхөө зурхайд "Даян зурхай” хэмээн нэр хайрласан 

-Гэрийн чинь хойморт таны нум, сум залаастай байдаг гэж бодож байна?

-. Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Нум хоймортоо залахад гэрт байгаа таагүй муу зүйлийг үргээдэг гэдэг яриа байдаг. Монгол айлын гэрт морин хуур, эмээл хазаар байх нь зүйтэй. Хүн үндэснийхээ өв соёлын зүйлд хүндэтгэлтэй хандах нь бэлгэшээлтэй сайхан зүйл. . Сур харваад . Заримдаа хүнтэй гар барихаас хүртэл санаа зовно шүү дээ. . Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг болохоор заримдаа нүүрээ нар салхинд борлож түлэгдсэнийг анзаардаггүй. .

 

Улсын наадамд түрүүлээд Ерөнхийлөгчөөс шагнал авч байгаагаар өөрийгөө зүүдэлсэн

 

-Сурын спортын гайхамшгийг олонд мэдүүлэхэд та их үүрэг гүйцэтгэсэн. Хүчин чинь зүтгэл залуусыг энэ спортод хөл тавиуллаа?

-Би сурын спорттой хувь заяагаа холбосондоо баярлаж, алтан зурхайдаа баярлалаа гэж  үргэлж хэлдэг юм. “Алдар” спорт хороонд хүсэлт гаргахад 100 гаруй хүн сурын талбайд ирж зэрлэгийг нь зулгааж цэвэрлэсэн. Тэр үед би Үндэсний сурын холбооны нарийн бичгээр ажилладаг байв. Эрдэс баялаг, уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар гуай надаас “За Норжмаа сурын спортод юу хэрэгтэй байна. Сурын талбайг ямар болгохыг хүсч байна” гэж асуухад “Манай сурын харваачдад нар, салхинаас хамгаалах сүүдрэвч, саравч хийж өгөөч. Талбай маань зэрлэгт баригдаад өнгө зүс нь  дарагдчихсан байна, тиймээс хиймэл зүлэгтэй болгох хэрэгтэй байна” гэж хэлэхэд саналыг маань хүлээж авсан. Ингэж сурын талбай тав тухтай орчинтой болж олны сэтгэлд хүрсэн. .   

                                                                                                                  Сурын талбай тав тухтай орчинтой болж олны сэтгэлд хүрсэн

 

 -Сурын спортод тулгамдаж буй ямар асуудал байна вэ, үндэснийхээ энэ спортыг цааш яаж хөгжүүлмээр санагддаг вэ?

-Би Үндэсний сурын холбооны нарийн бичгээр ажиллаж байхдаа үр дүнтэй хэдэн ажил санаачилж хийсэн байдаг юм. . Үндэсний бөхийг найман настай балчраас 80 настай буурал ойлгож үздэгийн учир нь ерөөсөө тайлбартай хүргэхэд байдаг. Бөхийн дэвжээнд барилдаж байгаа хоёр бөхийн барилдааны мэх, мэхний онцлогийг ярихад үзэж суугаа хүмүүст сонирхолтой санагддаг. Үүн шиг үндэсний сураа тайлбартай хүргэж, олонд таниулах гэж олон жил сэтгэлдээ тээсэн. Үүнээс хойш үндэсний сурын харваа тайлбартай үзэгчдэд хүрдэг болсон. .

 

                      

                                                                                              

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.