СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: УИХ-ын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Үндсэн хуулийн 25.1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байгаа аж. 

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнөөс гарсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг ХБХ-д УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Н.Амарзаяа, Л.Энх-Амгалан нар байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ “Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн нэр бүхий 27 гишүүн  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж байна. Яагаад гэвэл Бидэнд Монгол Улсаа гэх том эрх ашиг бий. Намын эрх ашиг бол жижиг эрх ашиг гэж үзсэн учраас гарцаагүй байдалд хүрсэн. Тиймээс Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчдээс хүлцэл өчиж байна” гэсэн юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн:

1.         Д.Хаянхярваа

2.         А.Ундраа

3.         Н.Амарзаяа

4.         Ц.Мөнх-Оргил

5.         Л.Энх-Амгалан

6.         Д.Оюунхорол

7.         М.Билэгт

8.         Г.Мөнхцэцэг

9.         Б.Дэлгэрсайхан

10.   Б.Саранчимэг

11.   Н.Оюундарь

12.   Ё.Баатарбилэг

13.   Г.Тэмүүлэн

14.   Ж.Бат-Эрдэнэ

15.   Б.Чойжилсүрэн

16.   Н.Номтойбаяр

17.   Ж.Мөнхбат

18.   Л.Мөнхбаатар

19.   Ц.Цогзолмаа

20.   Ж.Эрдэнэбат

21.   М.Энхболд

22.   Д.Тэрбишдагва

23.   Б.Ундармаа

24.   Д.Ганболд

25.   О.Содбилэг

26.   Ш.Раднаасэд

27.   С.Бямбацогт

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.