АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден саяхан шинэ нохой үрчилж авчээ. Байдены Делаварь мужаас үрчилж авсан Герман Шеферд үүлдрийн нохойг Мэжор гэдэг. 2008 оноос өмнө Чэмп, Жилл нэртэй хоёр нохой үрчилж авч өсгөсөн бөгөөд Барак Обамагийн хамт төр удирдаж эхэлснээр амьтдад хайртай нэр хүндтэй улс төрчдийн эгнээнд багтсан.
Нэгдсэн улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама Бо, Санни нэртэй Португали усны ноходтой. 2016 онд нохдын нэгийг хулгайлах гэж байсан этгээдийг баривчилж байжээ.
Харин БНСУ-ын одоо байгаа төрийн тэргүүн Мүн Жэ Ин мөн л нохойнд хайртай улс төрч. Хамгийн сүүлд нохой үржүүлгийн газраас дөрвөн настай Тори нэртэй хар өнгийн эрлийз нохой үрчилж авч өмнө нь үрчилж авсан Мару нохой, Жинжин мууртайгаа хамт тэжээж байна.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хар өнгийн лабрадор үүлдрийн Немо нохой Элисейн ордонд дураараа зугаалж байгааг харуулсан бичлэг цахим сүлжээнд тархсан. Тус улсын өмнөх төрийн тэргүүн Николя Саркозийн Малтез, Сумо нар ч мөн ордныг орхихоосоо өмнө үнэтэй тавилгууд хэмхэлсэн хэрэгт орж байсан удаатай.
Манай хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ганцхан нохой ч гэлтгүй баавгай, морь гээд онгон зэрлэг байгалийн амьтдад дуртай гэдгээрээ цуутай. Хамгийн сүүлд түүнд Япон, Туркменистанаас нохой бэлэглэжээ.
Эх сурвалж: www.bbc.com