Энэтхэг улс анх удаа заанд зориулсан эмнэлэг ашиглалтанд оруулжээ. Хэрэв заанд ямар нэг гэмтэл, өвчин ажиглагдвал зааны эмнэлэгт хандсанаар рентген зургийг нь ч авахуулах боломжтой.
Амьтанд хайртай сайхан сэтгэлтнүүдийн хандиваар боссон Уттар Парадеш мужийн эмнэлэг хорионд орж осолдож гэмтсэн заануудад туслах зорилготой гэнэ. Эмнэлгийн тоног төхөөрөмж зөөврийн зориулалттай тул тусламж хэрэгтэй заануудад газар дээр нь хүрч үйлчлэхийг зорьжээ.
Тус улсад 3,000 гаруй зааныг барьж тэжээдэг байна. Гэвч эдгээр заануудыг зодож, хүнд хүчир хөдөлмөрт ашиглах, хүчээр унуулах зэргээр хайхрамжгүй ханддаг. Заануудын дотор эрхтэн, нуруу, хөл маш их гэмтдэг байна.
Эх сурвалж: www.bbc.com