Их Британийн нийслэл Лондон хотод цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийсэн байна. Жагсаалын үеэр хотын таван том гүүр жагсагчдын хөлд дарагдаж, автозамын хөдлөгөөн зогсчээ.
Иргэд эрх баригчдаас цаг уурын өөрчлөлтэй тэмцэх тодорхой алхам хийж, бодит үнэнийг ард түмнээс нуулгүй хэлж, цаг уурын байдал онц аюултай түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна.
Их Британи улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй орнуудын нэг. Иргэдийн шаардлагыг эрх баригчид хүлээж авсан ч аливаа жагсаал хөдлөгөөн хуулийн хүрээнд явагдах ёстой тул зам, гүүр хаасан явдалд шүүмжлэлтэй ханджээ.
Эх сурвалж: www.cnn.com