Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товложээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг нийслэлийн ИТХ-д 11 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4-т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт хуралдуулахаар боллоо.
Дашрамд дурдахад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын тэргүүн батламжилдаг бол НИТХ чөлөөлөх шийдвэрийг гаргадаг аж.