10 мянган км зам туулж алс холын Бутанаас Австрали улсад ирсэн хэвлийгээрээ нийлсэн ихрийг салгах мэс засал өнгөрсөн долоо хоногт амжилттай болж, биеийн байдал нь сайн байна. Хэдийгээр ихэр салж ирээдүйд айх аюулгүй болсон ч ой гурван сар хүртлээ нэгэн цул байсан эгч дүүс биенээсээ салахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэд хагалгааны дараа нэгнийхээ хажуугаас холдохгүй байсаар байгаа гэж сувилагчид нь ярьжээ.
Мелбурны Хатан хааны хүүхдийн эмнэлэгт ихрийг салгах хагалгаа зургаан цаг үргэлжилж амжилттай дууссаны дараа сувилагч нар тэднийг тусдаа оронд хэвтүүлсэн ч дургүйцлээ илэрхийлэн, бяцхан эгч дүүс бие биерүүгэ тэмүүлсээр байжээ.
Эмнэлгийн ажилтнууд тэднийг жаахан зайтай хэвтүүлсэн ч аль хэдийн хөлөөрөө орооцолдож нийлсэн байдаг гэнэ. “Ихэр эгч дүүс Дава, Нима хоёр хамт нэг орон дээр хэвтэж тоглож аз жаргалтай байгааг нь харах үнэхээр сайхан байдаг” гэжээ. Эгч дүүс үргэлж ээжийгээ хайж ойр хамт байхыг хүсдэг ба хагалгааны дараа хоолоо сайн идэж, эргэж хөрвөөх зэргээр хөдөлж эхэлсэн байна.
Хагалгааны зардал болох 180,000 ам.долларыг “Children First” хүүхдийн сангаас цуглуулжээ.
Дава, Нима хоёр хэвлийгээрээ нийлж төрсөн Бутаны анхны ихэр юм байна. Ийм ихрүүд өндгөн эс байхдаа дутуу хуваагдсанаас болж төрдөг гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Дэлхий дээр 200,000 төрөлт тутамд нэг нийлсэн ихэр мэндэлдэг байна.
Эх сурвалж: www.cnn.com