Швейцарийн Женев хотод болсон дуудлага худалдаан дээр “Pink Legacy” ягаан өнгийн очир эрдэнийг худалдсан байна.
19 каратын үнэ бүхий очир эрдэнийг АНУ-ын “Харри Винстон” брэнд 50 сая ам.доллараар худалдаж авчээ.
Тус брэндийн санал болгосон үнэ нэг карат алмааз эрдэнийг хамгийн өндрөөр үнэлсэн тохиолдол юм байна. Тодруулбал, нэг карат ягаан алмааз эрдэнэ 2,6 сая ам.долларын үнэ хүрчээ.
Ягаан очир эрдэнийн шинэ эзэд нэрийг нь “Winston Pink Legacy” гэж өөрчилсөн байна.
Уг алмааз эрдэнийг зуу гаруй жилийн өмнө Өмнөд Африкаас олж, 1920 онд засч одоогийн тэгш өнцөгт хэлбэрээ олжээ.
Өнгөрсөн жил Хонконгод болсон дуудлага худалдаан дээр 8,4 каратын ягаан алмааз эрдэнэ 17,7 сая ам.долларын үнэ хүрсэн. Тухайн үед нэг карат нь 2,1 сая ам.долларт хүрч дээд амжилт тогтоогоод байжээ.
Эх сурвалж: www.bbc.com