Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Манай www.livetv.mn сайт шууд дамжуулахаас гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байгаа билээ.
Одоогоор медалийн чанараар Монгол улс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 тавдугаар байр, 2 шагналт долоодугаар байрт шалгарч, бусад орнуудыг тэргүүлж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингүүдийн барилдаан, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдана.
Монгол улсаас эмэгтэйчүүдийн -78кг жинд Ш.Сэржмядаг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Дмирева Анастасиятай барилдана. Ш.Сэржмядагийн хувьд энэ жил 20 настай шинэ залуу тамирчин, -78кг жинд УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин ОХУ-ын тамирчин Дмирева Анастасиягийн хувьд 1977 оноотойгоор дэлхийн чансааны 20-т эрэмблэгдэж буй хашир туршлагатай тамирчин юм.
Г.Сэржмядаг гуравдугаар дэвжээнд барилдана.
Тэмцээнийг шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: