Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээний хоёр дахь өдөр монгол бөхчүүд маань тун сайхан барилдаж өрсөлдөгчдөө ээлж дараалан цэвэр ялсаар байв.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан МУГТ Б.Мөнгөнчимэг дараах барилдаануудыг хийсэн.
Олон улсын жүдо бөхийн холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эмэгтэйчүүдийн -63кг жинд Монгол улсын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг ноёрхлоо гэж бичиж байна.
Б.Мөнгөнчимэгийн алтан медалийн төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна.