Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
МУГТ Б.Мөнгөнчимэгийн хувьд Австри улсын тамирчин Унтервурзачер Катринаг цэвэр савснаар хагас финалд Словени улсын Лески Андрежатай барилдаж ваза-ари үнэлгээгээр ялав.
Тэрээр алтан медалийн төлөө Итали улсын Сентрачио Мариатай барилдахаар боллоо.
Н.Дагвасүрэн хэсгийн аваргын төлөө Австри улсын тамирчин Борчашвили Шамилтай барилдаж ваза-ари үнэлгээгээр ялж, хагас финалд Киргизстан улсын тамирчин Золоев Владимиртэй яллаа. Өмнө энэ хоёр бөх гурван удаа учраа тааран барилдаж, манай бөх нэг удаа ялж, хоёр удаа ялагдаад байсан бол одоо хожил, хожигдлын харьцаа тэнцлээ.
Н.Дагвасүрэнгийн хувьд Алтан медалийн төлөө Грек улсын тамирчин Нтанатсидис Алексио болон Хамза Дидар хоёрын хэн ялсантай нь барилдахаар хүлээж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч А хэсгийн аваргын төлөө Словени улсын тамирчин Лески Андрежатай барилдан ялагдсанаар дагах барилдаанд Австри улсын тамирчин Унтервурзачер Катринтай барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 20.00 цагаас үргэлжлэн явагдана. Манай www.livetv.mn сайт шууд дамжуулан үзүүлэх болно.