Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Ганхайч А хэсгийн аваргын төлөө Словени улсын тамирчин Лески Андрежатай барилдан ялагдсанаар дагах барилдаанд Австри улсын тамирчин Унтервурзачер Катринтай өрсөлдөхөөр болов. Австри тамирчны хувьд Б хэсэгт манай МУГТ Б.Мөнгөнчимэгт ялагдсан юм.
МУГТ Б.Мөнгөнчимэгийн хувьд Австри улсын тамирчин Унтервурзачер Катринаг цэвэр савснаар хагас финалд Словени улсын Лески Андрежатай барилдахаар болов. Словени улсын 4170 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж буй тамирчин.
Н.Дагвасүрэн хэсгийн аваргын төлөө Австри улсын тамирчин Борчашвили Шамилтай барилдаж ваза-ари үнэлгээгээр ялж, хагас финалд Киргизстан улсын тамирчин Золоев Владимиртэй гуравдугаар дэвжээн дээр барилдахаар боллоо. Өмнө энэ хоёр бөх гурван удаа учраа тааран барилдан манай бөх 1 удаа ялж, 2 удаа ялагдаад буй.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: