Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Ганхайч эхний тойрогт Румын улсын тамирчин Добре Стэфани Аделинатай барилдаж цэвэр ялж хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчин Мартин Ханнатай барилдаад нэмэлт цаг дээр торгуулиар цэвэр ялсан.
Б.Ганхайчийн А хэсгийн аваргын төлөө Словени улсын тамирчин Лески Андрежатай барилдахаар хоёрдугаар дэвжээнд гарч ирлээ. Словени улсын тамирчин Лески Андрежагийн хувьд 4170 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж буй тамирчин.
МУГТ Б.Мөнгөнчимэгийн хувьд Б хэсэгт барилдаж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Герман улсын тамирчин Базински Надьяатай барилдаж цэвэр ялсан. Б хэсгийн аваргын төлөө одоо Австри улсын тамирчин Унтервурзачер Катринтай барилдахаар Б.Ганхайчийн барилдааны дараа залгуулаад гарч ирнэ. Герман улсын тамирчин Базински Надьяагийн хувьд 2406 оноотойгоор дэлхийн чансааны 13-т эрэмблэгдэж буй тамирчин. Хоёр тамирчны хувьд өмнө нь 2013 онд хоорондоо нэг удаа учраа таарч манай бөх ялсан удаатай.
Н.Дагвасүрэн хэсгийн аваргын төлөө Австри улсын тамирчин Борчашвили Шамилтай барилдахаар гуравдугаар дэвжээн дээр гарч ирэх гэж байна. Энэ бөх дөнгөж сая Азербейжаны агуу тамирчин Рустам Оружовыг цэвэр саваад гарч ирэв. Австри тамирчны хувьд жиндээ 260 оноотойгоор дэлхийн чансааны 113-т эрэмблэгдэж буй залуу тамирчин. (23 настай)
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: