СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-11-08

"Амттанаар дайлагсад" -аас хэн нь алт атгах вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

. Энэ удаагийн уралдааныг Монголын тогооч нарын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран

 

 

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хоол хүнсний хангамж чанар, аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн бренд хоолны уламжлал, онцлогийг харуулах, хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага солилцож иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Уг уралдаанд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд (ресторан, кафе, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэрийн дэргэдэх цайны газар) ажиллаж байгаа тогооч нар оролцож байна. .

 

 

Уралдаанд оролцсон тогоочид

Орчин үеийн монгол хоол, Европ хоолны төрөл

Малын махаар хийх хоолны төрөл

Загас далайн бүтээгдэхүүнээр хийх хоолны төрөл

Шувууны махаар хийх хоолны төрөл

Ази хоолны төрөл

Эмчилгээ, сувилалын хоолны төрөл

Хүүхдийн хоолны төрөл

Талх нарийн боовны тогооч нарын төрөл

Дөрвөн төрөлт амтлаг хоолны төрөл

Хуримын тортны төрөл

Шоколадны урлагийн төрөл

Масло, өөхөн тосны урлагийн төрөл

Чихрийн урлагийн төрөл

Шилдэг багийн гранпри төрөл гэсэн нийт 15 хоол хүнсний төрлөөр оролцож байна. Уралдаанд шалгарагсдыг дараах шагналаар шагнана. 

 

 

Үүнд:

I байр 1 багт-Алтан цом, алтан медаль, мөнгөн шагнал

II байр 1 багт-Мөнгөн цом, мөнгөн медаль, мөнгөн шагнал

III  байр 1 багт-Хүрэл цом, хүрэл медаль, мөнгөн шагнал

Бусад төрөл: Төрөл тус бүрт

I байр 1 хүн-Алтан медаль, өргөмжлөл

II байр 1 хүн- Мөнгөн медаль, өргөмжлөл

III байр 1 хүн-Хүрэл медаль, өргөмжлөлөөр  тус тус шагнан урамшуулах нь.

 

 

 Шувууны махаар хийх хоолны төрлийн аваргуудыг тодруулж буй бичлэг

 

 

Амтлаг хоолны төрөлд оролцож буй тогоочид

 

 

 "Монгол Улсын Аварга Тогооч 2018" -37 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг шүүж буй шүүгчид 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.