Өнгөрсөн сард Британийн Ryanair нислэгийн компанийн Португалийн салбар дахь ажилчид Испанийн Малага нисэх онгоцны буудал дээр хоёр хоног саатсан нислэгээ хүлээх зуур шалан дээр унтаж амарсан зураг цахим сүлжээгээр тархсан.
10 дугаар сарын 14-ний өдрийн зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэхдээ “Ryanair компанийн нислэг шуурганаас болж хоёр хоног саатахад ажилчид нь өрөөнийхөө шалан дээр амарч байна. Уг нислэгийн компани энэ жил 1,25 сая еврогийн орлоготой ажилласан байж ажилчдаа зочид буудалд амрааж болоогүй юм байх даа” гэж бичсэн нь олон мянган хүний хандалт авсан байсан.
Тэгвэл нислэгийн компаниас зурган дээр байсан багийн зургаан гишүүнийг ажлаас нь халсан тухайгаа мэдэгджээ. Тэднийг ажлын байранд сахилга батгүй үйлдэл гаргасан гэж буруутгасан байна. Компанийн нэр хүндийг унагасан, дахин итгэл хүлээлгэх боломжгүй гэж тайлбарлажээ.
Мөн “зурган дээр байсан ажилчид унтаагүй, VIP lounge-д амрахаасаа өмнө хэсэгхэн зуур хэвтсэн” гэсэн тайлбарыг Ryanair нислэгийн компаниас өгч байжээ.
Харин Португалийн үйлдвэрчний эвлэлээс эдгээр зургаан ажилтны эрх ашгийг хамгаалжээ. Ажилчид шөнийн 01-06 цаг хүртэл шалан дээр байрласан ба хоол хүнс, уух зүйл байтугай суух газар ч байгаагүй гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com