Алдарт “Spice Girls” хамтлагийн албан ёсны Твиттер хуудсаар охид эргэн нэгдэж, Их Британи даяар аялан тоглолтоо хийхээр болсноо зарлажээ.
Аялан тоглолтод Эмма Бантон, Гэри Халливел Хорнер, Мелание Кишолм ба Мелание Браун нар оролцох ч Викториа Бекхэм оролцохгүй юм байна.
Бекхэм хатагтайн оронд дуучин Жесс Глинн уригдаж, аялан тоглолтод нэгдэхээр болжээ.
Их Британийн охидын шилдэг хамтлагуудын нэг “Spice Girls” 1998 онд тарж байсан түүхтэй.
@spicegirls гэсэн Твиттер хуудас өнгөрсөн сард албан ёсоор нээж, хамтлагийн охид зураг бичлэгээ постолж эхэлсэн байна. Гэхдээ тэдний дунд Викториа огт байгаагүй аж.
Аялан тоглолтын тасалбар энэ бямба гарагаас эхлэн худалдаанд гарах юм байна.
Халуухан охидын 1996 онд гаргасан “Spice” цомог бүх цаг үеийн охидын хамтлагийн түүхэнд хамгийн шилдэг борлуулалттай цомог хэвээр байгаа. Уг цомогт багтсан “Wannabe” нь охидын сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй.
2014 онд хийсэн судалгаагаар “Wannabe” дуу мянган жилийн хугацаанд хамгийн их хүнд танигдсан уран бүтээлээр нэрлэгдэж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.qz.com