Ардчилсан намын “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бүх шатны тэргүүнээ сонголоо. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр С.Одонтуяа, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаа нар сонгогдсон байна. Ийнхүү Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа АЭХ-ны даргаар улиран сонгогдсон нь энэ юм.
Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, нэг сарын турш Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажиллаж, 30 мянган эмэгтэйн дуу хоолойг нэгтгэж, санал бодлыг нь сонссон гэж байгаа боловч Баянзүрх дүүргийн зарим гишүүд үүнтэй санал нэг биш байгаа юм. Тэд “АН-ын БЗД-ийн 4-р үүрийн эмэгтэйчүүд хуралдаад АЭХ-ны чуулганд оролцох тѳлѳѳлѳгчдийг сонгосон байтал АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.17-д Тѳрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажиллаж зѳрчил гарган 4-8 жилийн хугацаатай намаас хасагдсан Д.Оюунтуяаг гэгчийг тѳлѳѳлѳгч хэмээн бүртгэж нууцаар чуулган хийх гэж байгаа С.Эрдэнэ чиний үйлдэл АРИУН ЯВДАЛ УУ?”, “АН-ын БЗД-ийн 12-р үүрийн эмэгтэйчүүдийн хурлаар БЗД-ийн АЭХ-ны чуулганы тѳлѳѳлѳгчѳѳр сонгогдсон тѳлѳѳлѳгчдийг үл ойшоон ѳѳр дүүргийн иргэнийг чуулганд оролцуулах гээд байгаа чинь АРИУН ЯВДАЛ УУ” хэмээн намын дарга С.Эрдэнэд хаяглан эсэргүүцэл үзүүлэхээр зогсохгүй, арга хэмжээг нь үймүүлжээ. Тэд “Салдангийн Одонтуяа 2016 онд ялагдчихаад ширэн нүүрлээд нэр дэвшээд байна. Үндсэн дүрэмтэй нам уу, Эрдэнийн дүрэмтэй нам уу” хэмээн хашгиралдаж байжээ.
Аймаг, дүүргүүдийн АЭХ-ны тэргүүнүүд
Архангай-Ч.Отгонжаргал
Баян-Өлгий-Е.Харлыгаш
Говь-Алтай-Л.Отгончимэг
Дархан-Уул-Л.Ариунтуяа
Орхон-Г.Цэнгэлмаа
Өмнөговь-Ж.Тунгалаг
Өвөрхангай-Д.Алтанцэцэг
Сэлэнгэ-Д.Хандсүрэн
Ховд-Б.Ариунтөмөр
Хөвсгөл-Б.Баярмаа
Увс-Э.Одонтуяа
Дорноговь-Д.Гантогтох
Дундговь-Н.Мэндсайхан
Завхан-Б.Ариунаа
Нийслэл
Багахангай-Б.Золзаяа
Баянгол-Н.Нинжбадгар
Багануур-Б.Сайнзаяа
Налайх-Д.Аззаяа
Сүхбаатар-Г.Түвшинжаргал
Сонгинохайрхан-О.Наранбат
Хан-Уул-Ш.Эрдэнэтуяа
Чингэлтэй-Н.Ундрах