СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаан банкны гэрээт ажилчид эбола биш халуун орны хумхаа өвчин тусжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

. Тэдний нэг болох 23 настай эрэгтэй өндөр халуурч, биеэр нь тууралт гарсан гэнэ. Зоонозын өвчин судлалын төвийнхөн нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд шумуулаар дамждаг халуун орны хумхаа /маляр/ гэдгийг тогтоосон байна.

Зоонозын өвчин судлалын төвийнхөн нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд шумуулаар дамждаг халуун орны хумхаа /маляр/ гэдгийг тогтоосон байна

Зарим хэвлэл мэдээллээр эбола вирусийн халдвартай иргэд байсан гэх мэдээлэл гарсан юм. .

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны хүнээс тодруулахад “Энэ сарын 31-нд энэтхэгээс дөрвөн иргэн ХААН банкинд ажиллахаар ирсэн. Ирэх үедээ өндөр халуунтай байсан тул шинжилгээ өгч, “Интермед” эмнэлэгт хэвтүүлсэн. . Энэтхэгээс ирэхдээ хазуулсан байх. Ирэх замдаа өндөр халуурч шинж тэмдэг нь илэрсэн байна. . Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бусад гурван энэтхэг иргэний биеийн байдал сайн байгаа” хэмээв.

.

ДЭМБ-ын мэдээллээр, 2016 онд дэлхийн 91 улсад хумхаа өвчнөөр өвчилсөн 216 сая тохиолдол бүртгэгдсэн ба уг өвчний улмаас 445 мянга орчим хүн амиа алджээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.