Дэлхийн нийтээрээ цахим шилжилтэд орж байгаа орчин үед хамгийн их хэрэглэгчтэй цахим сүлжээнүүдийн нэг бол яах аргагүй Facebook.
Тэгвэл та Facebook-ыг хэр их хэрэглэдэг вэ? Танд Facebook хаяг байгаа юу?
Миний хувьд би уг сүлжээг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэгчдийн нэг. Хувийн болон ажил хэргийн харилцаа холбоондоо өдөр бүр ашигладаг.
Надтай ижил хүмүүс олон байх гэж хувьдаа боддог.
Тус компани хэрэглэгчдэдээ хэрхэн хүрч ажиллаж байгаагаа судалж албан ёсоор судалгааны дүнгээ танилцуулжээ.
Дэлхийн долоон тэрбум гаруй хүний бараг 1/3 нь 2,6 тэрбум хүн Facebook болон тус компанийн ажиллуулдаг Messenger, WhatsApр, Instagram аппликейшнүүдийг сард ядаж ганц удаа хэрэглэдэг гэжээ.
Тодруулбал 7,6 тэрбум хүний 34 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь Facebook ба түүний аппликейшнуудыг тогтмол хэрэглэдэг байна.
Энэ тоо баримтыг баталгаажуулахад юун түрүүнд дэлхийн хүн амын хэд нь интернэт хэрэглэдэг вэ гэдгийг судалжээ.
Ингэхэд дөрвөн тэрбум гаруй хүн интернэт хэрэглэдэг, дөрвөн хүн тутмын нэг нь 14-өөс доош насны хүүхэд гэжээ.
Эдгээр интернэт хэрэглэдэг хүмүүсийн 2/3 нь Facebook ашигладаг гэсэн судалгааг танилцуулжээ.
Эх сурвалж: www.qz.com