СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-28

МУГТ М.Уранцэцэгийн "Абу Даби-2018" Их дуулга тэмцээний барилдааны бүх бичлэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МУГТ М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинг чансаагаар тэргүүлж буй тул А хэсгийг толгойлон барилдаж эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Бельги улсын тамирчин JURA Anne Sophie-тай таарч вазари үнэлгээгээр ялсан юм. Уг тамирчинтай манай бөх анх удаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд хожлын харьцаа 1:0 боллоо. 

 

Хоёрдугаар тойргийн барилдааны бичлэг:  

 

М.Уранцэцэгийн дараагийн учраа Португал улсын тамирчин COSTA Catarina байлаа. Өнгөрсөн Баку-2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л хоёр тамирчин хоорондоо таарч манай тамирчин өчилтөөр цэвэр ялж байсан бол энэ удаад даралтаар цэвэр яллаа.  

 

Гуравдугаар тойргийн барилдааны бичлэг:

 

 

Хагас шигшээ барилдаанд Унгар улсын тамирчин Олимп, дэлхийн хүрэл медальт CSERNOVICZKI Eva-тай таарсан бөгөөд тамирчид өмнө нь хоорондоо дөрвөн удаа учраа таарч М.Уранцэцэгийн хувьд дөрөв дараалан ялаад байсан бол энэ удаад ч тавдахь удаагаа цэвэр яллаа. Энэ удаад М.Уранцэцэг ард нь гарч шидээд вазари үнэлгээ аваад үргэлжлүүлэн хэвтээ барилдаанд боох мэхээр цэвэр ялсан юм.

 

Хагас шигшээ барилдааны бичлэг:   

 

 

Алтан медалийн төлөөх барилдаанд Косова улсын шилдэг бөх алдарт KRASNIQI Distria-тэй барилдсан. 2017 онд Хөх Хотын гран при тэмцээнд М.Уранцэцэг өөрийнхөө дээд жин болох -52кг-д барилдахад нэг удаа хоорондоо таарч манай бөх гурван торгуулиар ялагдаж байсан бол энэ удаад өөрийнхөө үндсэн жинд "хариугаа" сайхан авлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.