"Абу Даби-2018” жүдо бөхийн Их Дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж тэмцээний эхний өдөр МУГТ, MT групп, Хүч спорт хорооны тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинд Алтан медаль хүртлээ.
Өнөөдөр дэлхийн жудочдын баярын өдөр. Энэ баярын өдөр Их Дуулга, гран при тэмцээнүүдээс 11 дэх алтан медалиараа бэлэг барьж буй М.Уранцэцэг танд жүдо бөхөд хайртай монгол түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье.
Түүний Алтан медалийн төлөөх барилдааны бичлэгийг хүргэж байна.
Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -73кг жинд Г. Одбаяр, -81кг жинд Н. Дагвасүрэн нар барилдах ба хэсгийн барилдаанууд Монголын цагаар 15 цагт эхэлж, хагас шигшээ, шигшээ барилдаанууд 21:00 цагаас эхэлнэ.
Тэмцээний бүх барилдаануудыг www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэх болно.