Маргааш буюу 2018 оны 10 сарын 27 өдрөөс 29 өдөр хүртэл Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох жудо бөхийн их дуулга тэмцээнд 62 орны 348 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна. Монгол улсыг төлөөлөн эрэгтэй 3 жин, эмэгтэй 1 жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал Монгол улсаас эрэгтэйчүүдийн -73кг жинд Г. Одбаяр, -81кг жинд Н. Дагвасүрэн, +100кг жинд Б. Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -48кг жинд М. Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдах юм.
Тэмцээнийг 3 хоногийн турш хэсгийн болон шигшээ бүх барилдаануудыг www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэх юм.
Та бүхэнд 2018 оны Budapest Grand Prix тэмцээний шилдэг 5 ippon түүвэр бичлэгийг хүргэж байна.